Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улсын зам тээврийн салбар  НҮБ-тай хамтран ажиллаж байна

2021/11/03

“Тогтвортой тээвэр”-ийн хүрээнд зам, тээврийн салбарын хүлэмжийн хий багатай стратеги боловсруулах зорилтыг ханган ажиллана. Ковид-19 хямралын эдийн засгийг сэргээх үе шатны хүрээнд тээврийн салбарыг дэмжих зорилгоор 4 жилийн шинэ хөтөлбөрийг (2025 он хүртэл) хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлж байна.

Хэрэгжүүлэх ажлуудын хувьд, тус хөтөлбөр нь (a) хөрөнгө оруулалтын төслийн тогтвортой байдал (байгаль орчин, нийгэм, эдийн засаг)-ын үнэлгээг хийх замаар, дэд бүтцийн төслийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, төлөвлөлтийг илүү боловсронгуй болгох, (b) хүлэмжийн хий багатай дэд бүтцийн хөгжлийн стратеги, салбарын, хөрөнгө оруулалт, төсвийн бодлого боловсруулах, (c) хариуцлагатай бизнесийн болон тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх юм.

Тус хөтөлбөрийн нэг гол оролцогч байгууллага болох Олон улсын тээврийн форум (ОУТФ) нь уг хөтөлбөрийн тогтвортой тээврийн дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг ахалж ажиллах юм. ОУТФ нь хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан Төв Ази болон Зүүн өмнөд Азийн орнуудын хувьд бүс нутгийн томоохон тээврийн дэд бүтцийн чиглэлээр судалгаа хийх, чадавхыг сайжруулах чиглэлээр ажиллахаас гадна, төсөл хэрэгжих орны түвшинд Тогтвортой тээврийн дэд бүтэц хөгжүүлэх замын зураглалыг тухайн орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэх боловсруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой.

Төслийн хүрээнд эхний ээлжид Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын эрэлт хэрэгцээ, хүлэмжийн ялгаруулалтын хэмжээг тооцох математик загварыг боловсруулж, энэхүү загвараар цаашид хэрэгжүүлэх бодлогын хувилбаруудыг үнэлж, бодлогын зөвлөмж өгөх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Бодлогын судалгааны ажлын хүрээнд эхний сургалт болох Тогтвортой дэд бүтэц хамтарсан хөтөлбөрийн нээлт, танилцуулгыг 2021 оны 11 дүгээр сарын 18-19 өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Холбогдох албан хаагчид өргөнөөр оролцоно уу.

Хөтөлбөрийг хавсаргав.  

Монгол Улсын зам тээврийн салбар  НҮБ-тай хамтран ажиллаж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх