Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ ҮНДСЭН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ

Бодлого төлөвлөлтийн газар нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд салбарын хөгжлийг дэмжсэн хууль тогтоомжийн төсөл бодлого, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оновчтой хуваарилах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төсөв төлөвлөх, хэрэгжүүлэх, салбарын стандарт, норматив, техник, технологийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хувилбар, төсөл, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; салбарын стандарт, норм нормативыг боловсронгуй болгох үйл ажиллагааг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах; салбарын шинжлэх ухаан, техник, технологийг хөгжүүлэх, боловсронгуй болгох, нутагшуулах үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах; салбарын төсөв, санхүү, эдийн засаг, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бүртгэлийн программ хангамжийг хөгжүүлэх, статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллагсад, хэрэглэгчдийг мэдээллээр хангах; салбарын төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төрийн томоохон төслүүдэд татан оролцуулах, салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, зохицуулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн нэгж, стандарт, нормативын нэгж ажиллана.

Бодлого төлөвлөлтийн газрын үйл ажиллагаа нь зам, тээврийн салбарын чиглэлээр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн зохион байгуулж, удирдлагаар хангах, яам болон агентлаг, харьяа байгууллагуудын төсөв санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сайдын эрхлэх ажлын хүрээний бодлого, хөтөлбөр, төсөл, төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулж, түүнийг хэлэлцүүлэн батлуулах замаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх бодлого, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, төсөв, хамтын ажиллагааны орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Бодлого төлөвлөлтийн газрын удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан ажиллаж, сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн даргыг бодлогын хувилбар, зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, нутгийн захиргааны байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг бодлогын удирдамж, хөрөнгө оруулалтын дэмжлэг, мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангаж ажиллана.

Бодлого төлөвлөлтийн газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь эрхлэх хүрээний байгууллага, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Үндэсний статистикийн хороо, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам газрууд, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагч, хөрөнгө оруулагчид байна.

 

Газар хэлтэс

Овог, нэр

Албан тушаал

Өрөөний утас

Дотуур дугаар

И-Мэйл хаяг

Бодлого, төлөвлөлтийн газар

1.      

Б.Болор-Эрдэнэ

Газрын дарга

51267190

112

bolorerdene@mrtd.gov.mn

 

2.      

Б.Өлзийжаргал

Мэргэжилтэн

51263171

263171

ulziijargal@mrtd.gov.mn

3.      

Б.Баясгалан

Мэргэжилтэн

 

 

baysgalan@mrtd.gov.mn

4.      

Л.Баянзул

Шинжээч

bayanzul@mrtd.gov.mn

5.      

Т.Батцэцэг

Ахлах мэргэжилтэн

battsetseg@mrtd.gov.mn

6.      

Э.Мөнхнасан

Ахлах шинжээч

munkhnasan@mrtd.gov.mn

ЗХАБҮЗАА

7.      

Ч.Жаргалсайхан

Албаны дарга

51267188

267188

ch.jargalsaikhan@mrtd.gov.mn

8.      

А.Энхболд

Мэргэжилтэн

51267188

267188

enkhbold.a@mrtd.gov.mn

9.      

Б.Батхорол

Мэргэжилтэн

batkhorol@mrtd.gov.mn

10.    

С.Эрдэнэчимэг

Мэргэжилтэн

 

 

erdenechimeg@mrtd.gov.mn

Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс

 

11.    

Ч.Ренчиндамба

Хэлтсийн дарга

51263191

109

renchindamba@mrtd.gov.mn

12.    

Г.Алтангэрэл

Шинжээч

51263193

263193

altangerel@mrtd.gov.mn

13.    

О.Очгэрэл

Мэргэжилтэн

ochgerel@mrtd.gov.mn

14.    

Н.Баярсайхан

Шинжээч

 

 

bayarsaikhan@mrtd.gov.mn

15.    

Б.Одонтуяа

Мэргэжилтэн

odontuya@mrtd.gov.mn

16.    

Х.Баярзул

Нярав

bayarzul@mrtd.gov.mn         

17.    

А.Энхжаргал

Мэргэжилтэн

enkhjargal@mrtd.gov.mn

18.    

Ш.Гүнсэндарь

Шинжээч

51267192

267192

gunsendari@mrtd.gov.mn

19.    

З.Цэрэнгомбо

Мэргэжилтэн

tserengombo@mrtd.gov.mn

Төрийн сан

20.    

Ө.Баттуяа

Шинжээч

51263189

263189

battuya.u@mrtd.gov.mn

21.    

Ч.Одбаяр

Мэргэжилтэн

odbayar.b@mrtd.gov.mn

Мэдээллийн технологи, стандартын хэлтэс

22.    

Д.Гэрэлням

Хэлтсийн дарга

51263174

263174

gerelnyam@mrtd.gov.mn

23.    

Б.Гүнхичээнгүй

Мэргэжилтэн

57263179

263182

gunkhicheengui@mrtd.gov.mn

24.    

Д.Бодьсайхан

Шинжээч

bodisaikhan@mrtd.gov.mn

25.    

Э.Шаарийбуу

Мэргэжилтэн

shaariibuu@mrtd.gov.mn