Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАМЫН 50 ГЭЖ НЭРЛЭГДДЭГ АВТО ЗАМЫН ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ БОЛОН АЛБАНЫХАН ГАЗАР ДЭЭР ОЧИЖ АЖИЛЛАЛАА

2023/07/28
ТАМЫН 50 ГЭЖ НЭРЛЭГДДЭГ АВТО ЗАМЫН ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ БОЛОН АЛБАНЫХАН ГАЗАР ДЭЭР ОЧИЖ АЖИЛЛАЛАА
Монгол Улсын автозамын хэвтээ тэнхлэгийн зүүн чиглэлд буюу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын Цагаанхоолой гэдэг газрын 50 км буюу “Тамын 50” гэж нэрлэгддэг авто замын эвдрэл гэмтэл дээд цэгтээ хүрч, энэ замаар зорчиж буй иргэдийн амь нас аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлд маш их сөргөөр нөлөөлж байгаа автозамын хэсэг болоод 10 орчим жилийн нүүр үзэж байна. 2013-2015 онд баригдсан уг замыг ОДОО БОЛТОЛ улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй.
Дээрх хугацаанд гурван ч удаа ажилласан комиссийн зүгээс тодорхой үүрэг, даалгавруудыг өгсөн боловч засаж залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өнөөг хүрсэн.
МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд хариуцлагагүй гүйцэтгэгч Чайна Жео инженеринг компани, тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдалтай ажилласнаас болж чанаргүй зам баригджээ. Тус замын нөхцөл байдалтай ЗТХ-ийн сайд С.Бямбацогт болон албаныхан газар дээр очиж ажиллалаа.
ТАМЫН 50 ГЭЖ НЭРЛЭГДДЭГ АВТО ЗАМЫН ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ БОЛОН АЛБАНЫХАН ГАЗАР ДЭЭР ОЧИЖ АЖИЛЛАЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook