төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл

“БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ”-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2020.09.17

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам БНХАУ-тай хил залгаа байрлах Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хиллэдэг Улаанбайшинтын хилийн боомт хүртэл 745.8 км урттай бөгөөд энэхүү корридор нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох  Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг юм.            

Энэхүү корридорыг Азийн авто замын төлөвлөлтийн стандартыг хангахуйц асфальтбетон хучилттай авто замаар бүрэн холбосноор Монгол Улсын эдийн засаг, нийгмийн  тогтвортой хөгжлийг дэмжиж улмаар дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийн урсгалыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Монгол улсын хувьд тээврийн стратегийн чухал ач холбогдолтой авто зам юм.

 

Тус коридорыг бүхэлд нь хатуу хучилттай авто замтай болгох зорилгоор Монгол Улсын Засгийн Газар нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тухайлбал Азийн Хөгжлийн Банк, БНХАУ-ын “EXIM” банктай хамтран ажиллаж, үе шаттайгаар буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлж байгаагаас 2011-2015 онд 359.4 км зам ашиглалтад оруулсан. Үүнд:

 

  1. АХБ-ны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар:

1) Тэмээн Хүзүү-Бага Улаан даваа чиглэлийн 110.8км,                                                                                    2) Бага Улаан даваа-Манхан сум чиглэлийн 103.3км, нийт 214.1км асфальтбетон хучилттай авто зам,

 

  1. БНХАУ-ын “EXIM” банкны хөнгөлөлттэй зээл:

1) Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60км,

2) Манхан-Ховд чиглэлийн 85.3км, нийт 145.3км асфальтбетон хучилттай авто зам,

Хоёр дахь үе шат буюу Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр доорх авто замын ажлыг 2015 оны 8 дугаар сараас барьж 2018-2020 онд байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үүнд:

 

  • Багц CW1-1: Хашаатын даваа-Шургийн гүүр чиглэлийн 50км авто зам
  • Багц CW1-2: Шургийн гүүр-Ховд чиглэлийн 56.6км авто зам
  • Багц CW1-3: Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60км авто зам
  • Төслийн гол замаас - Ховд аймгийн Мөст сум чиглэлийн 20.3 км авто зам:

 

Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд:

 

  • Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.82 км авто зам: Энэ ажлыг 3 багц гэрээгээр гүйцэтгэхээр Зам, Тээврийн Хөгжлийн Яам нь авто замын барилгын гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК, “Хотгор Зам” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан ба Захиалагчаас 2020.05.06-ны өдөр улаан шугам хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар Багц-1-ийн ажлын явц 31.24%, Багц-3-ын ажлын явц 15.14% байна. Гэрээний дагуу Багц-1: 6.76км авто зам, Багц-2: 201.08у/м төмөрбетон гүүр /260м зам/, Багц-3: 11.8км авто замыг 2021-2022 онд дуусгана.
  • Багц CW1-4: Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто зам: Зам, Тээврийн Хөгжлийн яам нь авто замын барилгын гүйцэтгэгч БНХАУ-ын “Лонгжиан Роуд энд Бридж” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан ба цар тахал буюу Ковид-19 вирусын улмаас хятад ажилчдыг Монгол улсад оруулах ажил түр хойшлогдож байгаа хэдий ч улаан шугам хүлээлгэн өгөх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байна. Гэрээний дагуу барилгын ажлыг 2022 онд дуусгана.

 

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хэсэг тус бүрийн урт, тэдгээрийн санхүүжилт, барилгын ажлын Гүйцэтгэгч болон барилгын явц, ашиглалтын байдлын талаарх мэдээллийг доор үзүүлэв. Үүнд:

 

Чиглэл

Замын урт, км

Санхүүжүүлэгч

Гүйцэтгэгч

Тайлбар

Эхлэл

Төгсгөл

 

Ярантын боомт

Булган сум

64

Монгол Улсын Засгийн газар

Шинжиан, Цонж аймгийн зам, гүүрийн компани

2006 онд ашиглалтад орсон

Булган сум

Тэмээн Хүзүү

60

Монгол Улсын Засгийн газар

Жиансу Жунжиан Жианшин ХХК

2016 онд ашиглалтад орсон

Тэмээн Хүзүү

Бага Улаан Даваа

110.8

Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж (АХБ-ны 1-р үе шатны төсөл)

Чайна Жиансу Жианда Констракшн

2014 онд ашиглалтад орсон

Бага Улаан Даваа

Манхан сум

103.3

МУ-ын ЗГ болон АХБ зээл № 2847-MON(SF), (АХБ-ны 1-р үе шатны төсөл)

Чайна Жиансу Жианда Констракшн

2014-2015 онд ашиглалтад орсон

Манхан сум

Ховд

85.3

МУ-ын Засгийн газар болон БНХАУ-ын EXIM банкны хөнгөлөлттэй зээл

Чайна Гезоба Групп компани

2014 онд ашиглалтад орсон

Ховд

Шургийн гүүр

56.6

Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл)

Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг ХХК

2018 оны 10 сард ашиглалтад орсон

Шургийн гүүр

Хашаатын Даваа

50

Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл)

Чайна Хуаши Интерпрайзис ХХК

2018 оны 10 сард ашиглалтад орсон

Хашаатын Даваа

Толбо сум

60

Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл)

Чайна Хуаши Интерпрайзис ХХК

2019 оны 12 сард ашиглалтад орсон

Толбо сум

Өлгий

60

МУ-ын Засгийн газар болон БНХАУ-ын EXIM банкны хөнгөлөлттэй зээл

Чайна Гезоба Групп компани

2014 онд ашиглалтад орсон

Өлгий

Цагааннуур

70

Монгол Улсын Засгийн газар

Алтайн Зам ХХК

2013 онд ашиглалтад орсон

Цагааннуур

Улаанбайшинт

25.8

Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл)

Луньзянь роуд энд бридж ХХК

Барилгын бэлтгэл ажлууд хийгдэж байна

Төслийн зам

Мөст сум

20.3

Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 2847-MON(SF)

Хотгор Зам ХХК

2020 онд ашиглалтад орсон

Өлгий хотыг тойрон гарах 18.82км зам, 201у/м гүүрийн барилгын ажил

Багц-1

6.76

Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл)

Хотгор Зам ХХК

Барилгын ажил 2020.05.01-ээс эхэлсэн

Багц-2

201.08у/м гүүр, 260м зам

Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл)

Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг ХХК

Барилгын бэлтгэл ажлууд хийгдэж байна

Багц-3

11.80 км зам,  4.5x4.65м нүхэн гарц

Азийн Хөгжлийн Банкны зээлийн № 3129-MON(SF), (2-р үе шатны төсөл)

Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг ХХК

Барилгын ажил 2020.06.27-оос эхэлсэн

                   

 

Дээрх баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замаас одоогоор ОХУ-тай хил залгаа хилийн боомт хүртэлх Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км замын ажил энэ онд эхэлж байгаа  бөгөөд энэ зам баригдсанаар тус корридорын авто зам бүхэлдээ баригдаж дуусах юм.

Төслийн авто зам нь Монгол улсын баруун хязгаарт Алтайн нурууны өндөрлөг  уулсын бүсэд орших Баян-Өлгий,  Ховд аймгийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа ба тухайлбал Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Толбо, Сагсай, Өлгий сумд, Ховд аймгийн Жаргалант, Эрдэнэбүрэн, Манхан, Алтай, Үенч, Булган сумдыг дайран өнгөрдөг юм.

Тус бүс нутаг нь өндөр уулсын агаарын нөлөөгөөр хүйтэн уур амьсгалтай буюу намартаа эрт хүйтэрдэг, зундаа орой дулаардаг нь Хашаатын даваа-Толбо чиглэлийн зам барилгын ажлын улиралд тодорхой нөлөө үзүүлсэн.

Төслийн хүрээнд баруун бүстээ хамгийн өндөр даваа болох Бураатын даваанд 17м өндөр далангийн ажил гүйцэтгэсэн нь нэлээдгүй цаг, хугацаа зарцуулахад хүргэсэн болно.

Мөн  Алтайн нурууг давж, Бодончийн хавцалд хад чулууны нуралтаас хамгаалсан торон хана, хэд хэдэн уулзвар замууд, нийт 4-6 хэсэгт амрах болон автомашины зогсоол барьсан, мөн үерийн хамгаалалтын болон хажуугийн бетон шуудуу зэргийг гүйцэтгэснээрээ онцлог юм.

 

Огцом эргэлт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэргээс шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч замын дагуу анхааруулах, хориглох, заах, зохицуулах, мэдээлэх тэмдгүүд, туузан хашлага, дохионы шон зэргийг зураг төсөл, стандартын дагуу байрлуулсан. 

Энэ төслийн хүрээнд тус бүр нь 30м - 150м урттай, нийт 1637.07м хүчитгэсэн төмөр бетон гүүрийг ажлын зураг, техникийн шаардлагын дагуу олон улсын болон дотоодын зөвлөхийн хяналтан дор барьсан байна. Эдгээр авто зам нь Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын техникийн III ангилал, Азийн авто замын техникийн II ангиллын авто замын шаардлага, төлөвлөлтийн хурд, хэвтээ болон босоо төлөвлөлт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах уулзвар, амрах талбай, автомашины зогсоолын шаардлагыг хангасан төвөгшил ихтэй газар оронд баригдсанаараа давуу талтай юм.

            Төслийн техник, эдийн засгийн үндэслэлээр авто замыг бүхэлд нь барьснаар (i) 2020 он гэхэд авто замаар явах хөдөлгөөний дундаж хурд 40 км/цагаас 80 км/цаг болж нэмэгдэх (ii) Ярантын хилийн боомтоос Улаанбайшинтын хилийн боомт хүртэлхи зорчих хугацаа 8-10 цагаар багасах, (iii) Ярант болон Улаанбайшинтын хилийн боомт дахь ачаа, зорчигчийн хил, гаалиар нэвтрэх хугацаа 5 цагаар багасах, (iv) 2010-2020 онд Ярант болон Улаанбайшинтын хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөний эрчим жилд ойролцоогоор 15%-иар тус тус нэмэгдэхээр тооцоологдсон.

 

 

                   

 

Төслийн хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 

2-р хороо. Нарны зам-18, Арж оффис 201 тоот

Утас: 70120107

Факс:70120107

И-Мэйл: westernroadmn@gmail.com