Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ ҮНДСЭН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; төмөр замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ, зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохицуулах; далай ашиглалт болон усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; усан замын тээврийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, бүртгэл хөтлөх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд далайн ашиглалт, усан замын тээврийн нэгж ажиллана.

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын үйл ажиллагаа нь төмөр зам, далай ашиглалт болон усан замын тээврийн үйл ажиллагааг нь хэвийн явуулах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд зохицуулах, төмөр замын суурь бүтэц барих, засварлах, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, дохиолол, холбооны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, зурвас газрын ашиглалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулан хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь зам, тээврийн хөгжлийн сайдыг төмөр зам, далайн болон усан замын тээврийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг хангахуйц материаллаг баазыг бэхжүүлэх, зарим объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх, төмөр замын тээврийн салбар дахь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, салбарын техник, технологийг шинэчлэх, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, яамны удирдлага, аппаратыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах замаар хэрэгжинэ.

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд байна.

Газар хэлтэс

Овог, нэр

Албан тушаал

Өрөөний утас

Дотуур дугаар

И-Мэйл хаяг

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

 

1.      

М.Энхболд

Газрын дарга

51263183

107

enkhbold@mrtd.gov.mn

 

2.      

Л.Булганхүү

Ахлах шинжээч

21-243401

Төмөр Замын Холбоо

bulgankhuu@mrtd.gov.mn

3.      

Ж.Болдхүү

Шинжээч

51263211

263211

boldkhuu@mrtd.gov.mn

4.      

Б.Хулан

Шинжээч

khulan.b@mrtd.gov.mn

5.      

Ц.Наранчимэг

Шинжээч

naranchimeg@mrtd.gov.mn

6.      

Д.Мөнхбат

Мэргэжилтэн

munkhbat.d@mrtd.gov.mn

7.      

С.Мөнхбаяр

Мэргэжилтэн

munkhbayar.s@mrtd.gov.mn

8.      

Б.Батзориг

Мэргэжилтэн

batzorig@mrtd.gov.mn

9.      

У.Эрдэнэбаатар

Мэргэжилтэн

erdenebaatar@mrtd.gov.mn

10.    

Бу.Дөлгөөн

Зохион байгуулагч

b.dulguun@mrtd.gov.mn

11.    

Б.Нарантунгалаг

Мэргэжилтэн

narantungalag.b@mrtd.gov.mn

12.    

Б.Батнасан

Мэргэжилтэн

21252277

252277

batnasan@mrtd.gov.mn

13.    

До.Жавхлан

Мэргэжилтэн

javkhlan.d@mrtd.gov.mn

14.    

Б.Идэр

Мэргэжилтэн

ider@mrtd.gov.mn

15.    

Б.Дэлгэрдалай

Мэргэжилтэн

delgerdalai@mrtd.gov.mn     

Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтэс

16.    

Д.Жавхлан

Хэлтсийн дарга

51263186

114

javkhlan@mrtd.gov.mn

17.    

Д.Ганбаатар

Шинжээч

51263186

263186

ganbaatar_d@mrtd.gov.mn

18.    

Ц.Цэнгэлмаа

Мэргэжилтэн

tsengelmaa@mrtd.gov.mn