
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАРЫН НАМТАР
Ховд аймгийн Дарви суманд 1965 онд төрсөн. Ам бүл 5, Дээд боловсролтой.
Төгссөн сургууль:
- 1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн.
- 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер;
- 1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер мэргэжлээр тус тус төгссөн;
- 1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан
Ажилласан байдал:
- 1983-1985 онд УБТЗ ХНН-ийн ажилтан;
- 1990-1992 онд УБТЗ ХНН-ийн техникумд инженер багш;
- 1992-1993 онд УБТЗ ХНН-ийн /АБТЭМА / Ачиж буулгах ангийн орлогч дарга;
- 1993-2006 онд УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал;
- 2006-2015 онд УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга;
- 2015-2017 онд УБТЗ ХНН-ийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга;
- 2017 оноос 2018 он хүртэл УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан.
- 2019 оноос 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан.
- 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна.
Шагнагдсан байдал:
- Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдэг;
- Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл;
- Олон улсын бөхийн холбооны Загалмай одон;
- Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”;
- Оросын Холбооны Улсын Найрамдал одонгоор тус тус шагнуулж байсан.