Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журмын төсөлд санал авч байна.

Санал авч дууссан

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөнтэй холбогдуулан Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журмын төслийг боловсруулан санал авч байна.
Төсөлтэй танилцан холбогдох саналыг тус яаманд албан бичгээр болон tsengelmaa@mrtd.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 51-263186

ТАНИЛЦУУЛГА     

“Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох,

түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ

хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журам

Монгол Улс хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос Монгол- хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд 4200 гаруй хөлөг онгоц бүртгээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны идэвхтэй бүртгэлд 23 орны 263 хөлөг онгоц Монгол Улсын төрийн далбааг мандуулан их далайд аялж байна.

Далбааны эзэн улс нь “Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага”-аар өөрийн  далбаатай хөлөг онгоцонд техникийн хяналт, үзлэг хийлгэж гэрчилгээ олгодог. Үүний дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл нь Монгол Улсын далбаан дор далайд аялах хөлөг онгоцонд техникийн хяналт үзлэг хийх үйл ажиллагааг далбааны эзэн улсын нэрийн өмнөөс гүйцэтгэх “Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага”-тай гэрээ байгуулан хэрэгжүүлж ирсэн.

            Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгад Далбааны эзэн улсын хүлээх үүргийн дагуу гэрчилгээжүүлэх бүрэн эрхээ зохих ёсоор шилжүүлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих эрх зүйн тогтолцоог тусган 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан “Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журам”-ыг батлуулах шаардлага үүссэн.

            Тус журам нь Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэх болон бүртгэгдсэн хөлөг онгоцонд далбааны эзэн улсын нэрийн өмнөөс техникийн үзлэг, шалгалт хийж, хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, хянан зохицуулахтай холбогдсон харилцааг олон улсын холбогдох гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомж, тогтоол, шийдвэр зэрэгт нийцүүлэн хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Иймд Далай ашиглах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу тус журмын төслийг боловсруулав.

 

---о0о---

 

 

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙГУУЛЛАГЫГ ТОМИЛОХ, ТҮҮНИЙ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯНАН ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД ХИЙСЭН НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ

  1. Журам батлуулах үндэслэл, шаардлага

            Монгол Улс хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос Монгол- хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд 4200 гаруй хөлөг онгоц бүртгээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны идэвхтэй бүртгэлд 23 орны 263 хөлөг онгоц Монгол Улсын төрийн далбааг мандуулан их далайд аялж байна.

            Далбааны эзэн улс нь Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар өөрийн  далбаатай хөлөг онгоцонд техникийн хяналт, үзлэг хийлгэж гэрчилгээ олгодог. Үүний дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл нь Монгол Улсын далбаан дор далайд аялах хөлөг онгоцонд техникийн хяналт үзлэг хийх үйл ажиллагааг далбааны эзэн улсын нэрийн өмнөөс гүйцэтгэх Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжүүлж ирсэн.

            Тус журам нь Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэх болон бүртгэгдсэн хөлөг онгоцонд Монгол Улсын нэрийн өмнөөс техникийн үзлэг, шалгалт хийж, хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, хянан зохицуулахтай холбогдсон харилцааг олон улсын холбогдох гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомж, тогтоол, шийдвэр зэрэгт нийцүүлэн хэрэгжүүлэхэд чиглэнэ.

            Далай ашиглах тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан “Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журам”-ыг батлуулах шаардлага үүссэн бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан.

  1. Журмын төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Далай ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэх болон бүртгэгдсэн хөлөг онгоцонд далбааны эзэн улсын нэрийн өмнөөс техникийн үзлэг, шалгалт хийж, хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, хянан зохицуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад журмын зорилго нь оршино.

Уг журмын төсөл нь 8 зүйл, 65 заалтаас бүрдэнэ.

Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах ажлыг Далайн захиргаа (нь олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд эрхлэн явуулна.  

             

  1. Журмын төсөл батлагдсаны дараа хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөж болохуйц бүлгийг тодорхойлох

            Журмын төсөл батлагдсаны дараа далайн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ямар нэг байдлаар хөндөгдөхгүй.

  1. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх

            Энэхүү журмын төсөлд хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад учруулсан, аливаа хүнд суртал, авлига үүсэх нөхцөл бүрдүүлсэн зохицуулалт агуулаагүй болно.

  1. Тухайн асуудлыг зохицуулж байгаа урьд нь батлагдсан шийдвэр байгаа эсэх, тушаалыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүү эдийн засгийн тогтолцоо.

Журмын төсөлд тусгагдсан харилцааг зохицуулсан эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн акт өмнө нь байгаагүй.

Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэх болон бүртгэгдсэн хөлөг онгоцонд Монгол Улсын нэрийн өмнөөс техникийн үзлэг, шалгалт хийж, хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, хянан зохицуулах үйл ажиллагааг далбааны эзэн улсын зүгээс Далайн захиргааны Хөлөг онгоцны бүртгэл, хяналтын алба хэрэгжүүлэн ажилладаг. Иймд энэхүү журмыг хэрэгжүүлэхэд шинээр хүний нөөц шаардагдахгүй бөгөөд Далайн захиргааны одоогийн орон тоо, төсөвт багтаан хэрэгжүүлнэ

 

 

САЙД                                                 С.БЯМБАЦОГТ

татах

Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журмын төсөлд санал авч байна.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook