Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Тэнгэрийн тойрог” төслийн хэлэлцүүлэг болов

2017/01/31
“Тэнгэрийн тойрог” төслийн хэлэлцүүлэг болов

Зам, тээврийн хөгжлийн яаманд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хотын зам” ХХК-ийн санаачилсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилго бүхий “Тэнгэрийн тойрог” төслийн хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийг Зам, тээврийн хөгжлийн Сайдын Зөвлөх Д.Готов хөтлөн явуулж, “Хотын зам” ХХК-ийн захирал Атарбаяр төслийн талаар товч танилцуулав. Мөн хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд болон Авто замын салбарын Зөвлөх инженерүүд оролцож, асуулт асууж, тодруулга авч, санал дүгнэлт хэлснээр хэлэлцүүлэг амжилттай боллоо.

“Тэнгэрийн тойрог” төслийн хэлэлцүүлэг болов  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх