төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Хоёр загал” илчит тэргийг хүлээн авлаа

2013/06/03

Монголын төмөр зам өнөөдөр Эзэн Чингис хааны хоёр загалын нэрээр нэрийдсэн гурван илчит тэргийг хүлээн авлаа. Хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр “Улаанбаатар өртөө”-нд болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, “Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж тэргүүтэй албаныхан болон төмөр замчид оролцсон юм.

“2 ЗАГАЛ” илчит тэргийг ОХУ-ын галт тэргэн дээр суурилж, АНУ-ын “Женерал электрик” компанийн моторыг сууриулж монгол инженерүүд бүтээжээ. Өөрөөр хэлбэл, монголын инженерүүд угсралт хийж уг “2 ЗАГАЛ” илчит тэргийг

бүтээсэн байна. Улаанбаатар төмөр замд 2003 онд хэрэгжүүлсэн “ММ” төслийн хүрээнд ийнхүү нийт арван илчит тэргийг бүтээсэн бөгөөд өнөөдөр сүүлчийн гурван илчит тэргээ хүлээн авсан юм. Ингэснээр монгол инженерүүдийн бүтээсэн илчит тэргүүдээ хүлээн авч дууссан бөгөөд ачааны болон зорчигч тээврийн зориулалтаар үйлчилгээнд шууд гарч байгаа ажээ. Илчит тэргийн эдийн засгийн үр өгөөжийн хувьд, бусад энгийн илчит тэргээс түлшний зарцуулалт 40 хувь, тосны зарцуулалт зургаа дахин багассан тухай инженерүүд нь тайлбарласан.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авах ажиллагааны үеэр “Монгол Улсад их олон бүтээн байгуулалт өрнөж байна. А.Гансүх сайдын тэргүүлсэн зам тээврийн салбар маань шинэ онгоц хүлээж авсан. Уул уурхайнхан Монгол бензинээ хүлээж авлаа. Өнөөдөр мөн нэгэн шинэ бүтээлээ хүлээж авлаа. Манай төмөр замын инженерүүдийн ур ухаанаар бүтсэн, ОХУ-ын зүтгүүрийг АНУ-ын Женерал электрик компанийн моторыг ашиглан бүтээсэн Эзэн Чингис хааныхаа хоёр загалын нэрээр нэрлэсэн зүтгүүртэй боллоо. Үүнийг бүтээж чадсан инженерүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. Бид бүгд бүтээн байгуулалтаа бүх чадлаараа хийж Монгол улсаа хөгжүүлнэ ээ. Хоёр загалаа унаад бүтээн байгуулалтдаа урагшаа” гэж хэлсэн юм.

“Хоёр загал” илчит тэргийг хүлээн авлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх