Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТХЯ-ны Шилэн данс хэвийн ажиллаж байна

2016/09/13
ЗТХЯ-ны Шилэн данс хэвийн ажиллаж байна

Сүүлийн үед шилэн дансны хэрэгжилтийн талаарх мэдээлэл ард иргэд, хэвлэл мэдээлэл, цахим орчноор идэвхитэй яригдаж эхэлсэн.

 

Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд шилэн данс, ил тод байдал, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, төсөв санхүүгийн ил тод байдал зэрэг цэснүүд хэвийн ажиллаж хуулийн хугацаанд мэдээлэх шаардлагатай бүхий л мэдээллүүд байршсан байна.

 

Шилэн дансны тухай хуулийн зүйл, заалтын дагуу Монгол Улсын иргэн бүр тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, түүний дагуу гомдол санал гаргах эрхтэй байдаг бөгөөд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатайг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл онцолсон юм. Тэрээр "Сүүлийн үед зарим иргэд шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж байгаа. Хуулиар олгосон эрх, үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, нам, улс төрийн байгууллага гээд бүхий л байгууллага энэхүү хуулийн хэрэгжилтийг биелүүлэх үүрэгтэй" гэв.

 

Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын шилэн дансны хуулийн хэрэгжилт хуульд заасны дагуу хэрэгжиж олон нийт, ард иргэдэд нээлттэй мэдээлэгдэж байна.

 

Тус яамны Шилэн дансны талаарх мэдээллийг http://www.shilendans.gov.mn/org/418 линкээр орж үзэх боломжтой юм байна.

 

Эх сурвалж: zuvsongolt.mn

ЗТХЯ-ны Шилэн данс хэвийн ажиллаж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх