Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Азийн хөгжлийн банк зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлнэ

2016/09/05
Азийн хөгжлийн банк зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын санхүүгийн гол түнш байгууллагуудын нэг болох Азийн хөгжлийн банк нь манай улсын зам, тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж ирсэн билээ.

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэнийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

АХБ-ны төсөлд бэлтгэх техникийн туслалцааны хүрээнд “Богдхан” төмөр зам төсөл болон “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалт” төслүүдийг эхлүүлээд байгаа. “Богдхан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх тухай заалт Монгол Улсын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан юм.

Монгол Улсын ачаа тээврийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, тээврийн урсгал, уялдаа холбоог сайжруулах нь нэгдсэн бодлого зохицуулалтаар зам, тээврийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд нэн чухал. Энэ чиглэлээр “Логистикийн чадавхийг бэхжүүлэх” төсөл болон “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх” төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаад сайд Д.Ганбат талархал илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын төмөр замын тээврийн үр ашиг, хөгжилд дамжин өнгөрөх тээвэр нэн чухал үүрэг гүйцэтгэдэг талаар онцлоод энэхүү асуудлаар Орос, Хятадын талтай өргөн хүрээнд яриа хэлэлцээг өрнүүлж байгааг дуулгав.

Тус яамнаас тив, бүс нутаг, улс хоорондын тээврийн болон ачааны төрөл зэргээр нарийвчилсан дамжин өнгөрөх тээврийн цогц судалгааг хийлгэх төслийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар АХБ-тай энэ оны хавраас ярилцаж эхлээд байгаа юм. Монгол Улсын тээврийн сүлжээг төлөвлөх, сүлжээний үр ашигтай байдлыг хангахад чухал ач холбогдолтой энэ судалгааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэнээс хүслээ. 

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн дээрх хүсэлтүүдийг хүлээн авч, Монгол Улсын зам, тээврийн салбар болон Азийн хөгжлийн банк хооронд салшгүй урт удаан хугацааны хамтын ажиллагаатайг онцоллоо. Энэ жил АХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ой тохиож байгаа юм. АХБ-аас Монгол Улстай 2017-2020 он хүртэл хамтран ажиллах страгтеги төлөвлөгөө боловсруулж байгаа мэдээллийг хүргэв. Ингэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй цаашдын үйл ажиллагаа, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ уялдуулах зорилоготой байгаагаа ч хэллээ.

Мөн Монгол Улсын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Богдхан” дамжин өнгөрөх төмөр зам, Бичигт-Баруун-Уртын автозам болон төмөр замын сүлжээг өргөтгөх зэрэг АХБ-ны хэрэгжүүлэхээр зорьсон ажлууд багтаж орсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү цаашид хоёр талын хамтын ажиллагааг тээврийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаас санал, санаачилга дэвшүүлж, идэвхийлэн хамтран ажиллахаар тохиролцсон байна.

 

 

 

Азийн хөгжлийн банк зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд дэмжлэг үзүүлнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх