Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АНХНЫ СТАНДАРТЧИЛАГДСАН СУРГАЛТЫН ТУРШИЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2016/08/30
АНХНЫ СТАНДАРТЧИЛАГДСАН СУРГАЛТЫН ТУРШИЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн мэргэжлийн олон улсын сургалтуудыг эх орондоо зохион байгуулах, нутагшуулах томоохон зорилтыг 2016 онд дэвшүүлэн ажиллаж байна.

 

Уг ажлын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын TRAINAIR PLUS хөтөлбөр, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран Нисэхийн мэдээллийн менемжментийн мэргэжилтэн бэлтгэх “Aeronautical information management specialist-021/122/AIS SPC” стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн боловсруулж, шаардлагатай боловсруулалтын ажлыг хийж дуусаад байгаа юм.

 

Энэхүү стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг ICAO-аар баталгаажуулахын тулд ICAO-аас томилогдсон төлөөлөгч 2 удаа  үнэлгээ хийх шаардлагатай бөгөөд эхний үнэлгээг Ноён Мостафа Хоммади нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдрүүдэд хийж, амжилттай гэж дүгнэсэн.

 

2 дахь шатны үнэлгээг энэ сарын 22-ны өдрөөс ирэх сарын 02-ны өдрүүдэд хийж байгаа бөгөөд “Aeronautical information management specialist-021/122/AIS SPC” хөтөлбөрийн туршилтын сургалт нь 14 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж байна. Туршилтын сургалтад Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын нийт 10 ажилтан хамрагджээ. 

 

Тус сургалтыг амжилттай зохион байгуулснаар ICAO-аас хүлээн зөвшөөрөгдсөн Стандартчлагдсан сургалтын багц хөтөлбөр /STP/-тэй болох, цаашид уг сургалтыг гадаад орнуудын сургалтын байгууллагуудад заах, олон улсын оюутнуудыг эх орондоо сургах, дотоодын сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

 

Цаашид ICAO-ийн сургалтын бодлого, холбогдох стандарт шаардлага, баримт бичгийн дагуу олон төрлийн сургалтууд болон сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлж, сургалт бүрийн чанар, үр дүнг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

АНХНЫ СТАНДАРТЧИЛАГДСАН СУРГАЛТЫН ТУРШИЛТ ЯВАГДАЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх