Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.Ганбат: Эртний уламжлалт цайны замыг орчин үеийн шинэ агуулгаар баяжуулж автотээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл бүрдлээ

2016/08/21
Д.Ганбат: Эртний уламжлалт цайны замыг орчин үеийн шинэ агуулгаар баяжуулж автотээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл бүрдлээ
 
Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар манай гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа энэ сарын 13-25-ны өдрүүдэд “БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Өнөөдөр тус транзит тээврийн цуваа Улаанбаатар хотод ирж, угтан авах ёслолын үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл зэрэг байгууллагууд зохион байгууллаа. Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Хүндэт тээвэрчид ээ,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Улс орнуудын оршин байгаа газар нутгийн байршлаас үл хамааран, улс  хоорондын эдийн засаг, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсээр байна. 
Монгол, Орос, Хятад гурван улс хөгжлийн бодлогын гол зорилтуудаа нэгтгэн эдийн засгийн коридор байгуулахаар хамтран ажиллаж байгаа нь улс хоорондын худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд ихээхэн хувь нэмэр оруулах санаачилга юм.
Бид энэхүү эдийн засгийн коридорыг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг гүнзгийрүүлэх, хөгжлийн бодлогыг уялдуулах болон дэд бүтцийн харилцан холбогдох нөхцөлийг бүрдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тогтвортой орчин бүрдэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд Хятадын Тянжинь боомт - Монгол Улсын Улаанбаатар хот - Оросын Улаан-Үүд хотын хооронд олон улсын ачаа тээвэрлэлтийг туршилтаар зохион байгуулахаар гурван улсын Тээврийн яамд тохиролцсоны дагуу энэхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулж, ажил хэрэг болж байгаад маш их баяртай байна.
Цаашид тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” гурван улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 ондоо багтаан байгуулах нь зүйтэй бөгөөд цаашид дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд үүсч болзошгүй саад бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэн тээвэрлэлтийн таатай нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал гэж үзэж байна.
 
 
Эртний уламжлалт “Цайны зам”-ын дагуу эртний өв уламжлалыг орчин үеийн шинэ агуулгаар баяжуулж, автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл өнөөдрөөс бүрдэж байна. 
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байгаа БНХАУ, ОХУ-ын Тээврийн яамд болон бусад оролцогчдод талархлаа.
Бид бүхний хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь цаашид тогтмолжиж, гурван улсын худалдаа тээвэр, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй  Та бүхэнд баяр хүргэн амжилт хүсье. 
Тээвэрчдийн маань “Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай”  
Д.Ганбат: Эртний уламжлалт цайны замыг орчин үеийн шинэ агуулгаар баяжуулж автотээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл бүрдлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх