төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Бүтээн байгуулалтын ажлуудын эхний санхүүжилтийг хийхээр боллоо

2013/03/11

Засгийн газрын ээлжит хуралдаан болж шинэ төмөр зам төслийн 2013 оны эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг “Чингис” бондын эх үүсвэрээс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус банкны ТУЗ-ын даргад зөвшөөрлөө.

Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлийн 1800 орчим км төмөр замын суурь бүтцийн техникийн зураг төслийг боловсруулан барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлыг энэ хөрөнгө оруулалтаар хийх юм байна.

Мөн Улаанбаатар хотын автозамын 33 уулзварыг шинэчлэх, Туул болон Сэлбэ голын даланг дагуулан барих Хурдны замын санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг мөн “Чингис” бондоор санхүүжүүлнэ.

Бүтээн байгуулалтын ажлуудын эхний санхүүжилтийг хийхээр боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх