Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МИАТ ХК түрээсийн Боинг 767-300 агаарын хөлгөө хүлээн авлаа

2016/06/02
МИАТ ХК түрээсийн Боинг 767-300 агаарын хөлгөө хүлээн авлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн, EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягийн агаарын хөлгийг үйл ажиллагаандаа ашиглахаар хүлээн авлаа. Тус агаарын хөлгийг  хүлээн авах ёслолын ажиллагаанд ЗТЯ-ны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Н.Мөнхнасан, ИНЕГ-ын дэд дарга  Д.Батчулуун, “Чингис Хаан” ОУНБ-ын захирал Б.Бадрал, МИАТ ТӨХК-ийн Нислэг, техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд, Коммерийн захирал Т.Батчулуун, Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт нар оролцов. В767-300 агаарын хөлгийг Нислэгийн хэлтсийн дарга багш нисгэгч Ж.Доржнамжил ахлагчтай баг Францын Марсел хотоос жолоодон амжилттай газардууллаа.  Англи улсын Pembroke Aircraft Leasing компаниас түрээслэн авч байгаа тус агаарын хөлөг нь чиг шулууны 10-12,500 м өндөрт 850км цагийн хурдтайгаар 11000 км зайд зогсолтгүй нисэх чадвартай. Онгоцны урт 54,9м, далавчны өргөн нь 47,6м, их биеийн өндөр 5,41м, их биеийн өргөн 5,03м юм байна.

МИАТ ТӨХК үйл ажиллагаандаа ашиглаж байсан JU-1011 бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлгийн хөдөлгүүрийн ашиглалтын цикл дууссан тул дээрх онгоцыг ийнхүү түрээсийн гэрээгээр ашиглахаар болжээ.

 

EI-FGN бүртгэлийн дугаартай Б767-300 маягийн агаарын хөлгийн техникийн үзүүлэлт

 

Онгоцны бүртгэлийн дугаар

EI-FGN

Онгоцны марк

767-300

Урт (м)

54,9

Онгоцны далавчны дэлгэц (м)

47,6м

Өндөр (м)

5,41м

Нисэх жин (кг)

186,808

Их биеийн өргөн

5,03м

   
 

 

МИАТ ХК түрээсийн Боинг 767-300 агаарын хөлгөө хүлээн авлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх