Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Ажлын байрны зар

2016/02/05
1. “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын дараах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь ажлын байранд тавигдах дор дурдсан шаардлагыг хангасан байна. 
	Үүнд:
             Барилга хариуцсан мэргэжилтэн:
                            Боловсрол:           Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
                            Мэргэжил:             Барилгын инженер
                            Ур чадвар:            - Ажлын туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
                                                          - Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай
                                                          - Баримт бичиг боловсруулах
                                                          - Компьютерийн өргөн хэрэглээний програмыг ашиглаж чаддаг
             Дохиолол холбооны мэргэжилтэн:
                            Боловсрол:            Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
                            Мэргэжил:             Төмөр замын автоматик, телемеханик, холбооны инженер
                            Ур чадвар:             - Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан
                                                           - Компьютер, програм хангамж, интернет  сүлжээний тоног төхөөрөмжийн өндөр мэдлэгтэй
                                                           - Англи, хятад хэлний мэдлэгтэй
                                                           - Баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадварт
              Хөдөлгөөний зурмаг шинжээч ахлах мэргэжилтэн:   
                            Боловсрол:           Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
                            Мэргэжил:            Төмөр замын ашиглалтын инженер
                            Ур чадвар:           - Ажлын туршлагатай, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
                                                         - Компьютерийн мэргэжлийн болон өргөн хэрэглээний програмыг ашиглаж чаддаг. 
                                                         - Autocad программ дээр ажилладаг байх.       
                                                         - Гадаад хэлний мэдлэг давуу тал болно
                                                         - Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай
                                                         - Баримт бичиг боловсруулах
 3. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх:
 Иргэний материалыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул цамхаг, 8 давхар, 805 тоотод 2016 оны 2 дугаар сарын 04 – 17 -ны   өдрүүдэд 10:00-16.00 цагийн хооронд хүлээн авч, бүртгэнэ.
 4. Иргэн нь дор дурдсан материалыг бүрдүүлж ирнэ.
               -       Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/
               -       Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
               -       Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар 
               -       Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр
               -       4х6 хэмжээний цээж зураг 2 хувь
 5. Холбоо барих утас: 77244409, 99107235
 
 
                                                                  ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ХАРЬЯА
                                  “ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ТӨВ” УТҮГ
 

 

Ажлын байрны зар  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх