Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурна

2012/12/27

Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо, Монголын Авто замын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард суулаа. 1998 оноос хойш авто замын салбарт ажиллагсдын эрх ашгийг хөндсөн ийм гурван талт хэлэлцээр хийгээгүй ажээ. Харин ирэх онд авто замын салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдэх дээрх хэлэлцээрийг байгуулж, талууд тусгайд нь ажлын төлөвлөгөө боловсруулан, батлан хэрэгжүүлэхээр боллоо.

 Ингэснээр авто замын салбарт ажиллагсдын өмнө тулгамдсан олон асуудлууд шат дараатайгаар шийдэгдэх юм. Тухайлбал, авто замын салбарын аж ахуйн нэгжийн байгууллагуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон 224640 төгрөг байх бөгөөд үүнд талууд хяналт тавин ажиллана. Түүнчлэн авто замын салбарын хэмжээнд хийж байгаа техник, технологийн шинэчлэлт, боловсон хүчний бодлогын дагуу ажилтнуудын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа гурван сар хүртлэх сургалтад суралцагсдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүйгээр цалинжуулах, замчдыг Монгол Улсад хэрэгжиж байгаа 100000 айл орон сууцны хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг олон асуудлууд тусгагдсан байна.

Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо, Монголын Авто замын Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хэлэлцээрийн дагуу авто замын салбарт ажиллагсдын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хамтын ажиллагаа түншлэл гэсэн таван үндсэн чиглэлд хамтран ажиллахаар боллоо гэж Зам, тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх