Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2015/12/16
БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийсний дараагаар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

·  БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн сангаас авах зээл /2011-2015/-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидал,

·  Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам хоорондын далайн тээвэр, тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,

·  Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,

·  Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Нийцлэлийн лаборатори хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Анын айлчалын үеэр гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх