Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Нийслэлийн болон хот хоорондын автобусны парк шинэчлэлтэд Беларусьтай хамтарна

2015/12/16

 

 

 

Зам, тээврийн сайд М.Зоригт Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Талууд хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож зам, тээврийн салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны явцыг хэлэлцэв. Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх 2014 онд Беларусь улсад томоохон хэмжээний айлчлал хийж, санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийг ажил хэрэг болгох хүрээнд Зам, тээврийн сайд М.Зоригт, Элчин сайд Станислав Чепурной нар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд хийгдэж буй төсөл, арга хэмжээ идэвхжиж түүний дотор нийтийн тээврийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг талууд тэмдэглэв. Түүнчлэн Беларусь улсаас Улаанбаатар хотод нийлүүлсэн нийтийн тээврийн их багтаамжийн залгаат 20 автобус одоо хүртэл явж байгааг дурьдлаа.

Цаашид Монгол Улсын байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон хотын нийтийн тээврийн болон хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд Беларусь Улсад үйлдвэрлэсэн автобус нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар санал солилцов. Мөн Монгол Улсын авто замын засвар, арчилгаа цэвэрлэгээнд нэвтрүүлэх боломжтой засварын шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар Элчин сайд С.Чепурной саналаа илэрхийлсэн байна. Сайд М.Зоригт саналыг хүлээн авч, цаашид Улаанбаатар хотын болон хот, улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний компаниудын парк шинэчлэлтэд хамтран ажиллаж, ажил хэрэг болгохоо хэллээ.

Энэ уулзалтын дараа сайд М.Зоригт Нийслэлийн авто замын газрын дарга А.Нанзаддорж, ЗТЯ-ны Авто зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Доржханд, Авто тээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэм нарт Беларусь улстай дээрх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Ийнхүү хоёр улсын салбарын яамд хооронд 2014 онд зурсан санамж бичиг, тохиролцсон ажлуудыг эрчимжүүлж эхэллээ. 

Нийслэлийн болон хот хоорондын автобусны парк шинэчлэлтэд Беларусьтай хамтарна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх