Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Дэд сайд нар далайн салбарын талаар уулзаж ярилцлаа.

2015/11/05
Дэд сайд нар далайн салбарын талаар уулзаж ярилцлаа.

 

БНСУ-ын Сөүл хотноо 2015 оны 11 дүгээр сарын 2-ноос 6-ны хооронд зохион байгуулагдаж байгаа Дэлхийн авто замын 25 дугаар их хуралд Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Р.Онон нар оролцлоо.

  

Энэ үеэр ЗТЯ-ны дэд сайд Х.Ержан БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамны дэд сайд Юн Хаг Бэ-тэй уулзаж, хоёр орны далайн тээвэр болон логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн “Монгол Саммок Ложистикс” ХХК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, мөн Монгол далайчдыг тус улсад далайн тээврийн мэргэжлээр суралцуулж байгаад талархлаа илэрхийлээд цаашид их далайд гарч ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.     

 

 

 

 

 

 

Дэд сайд нар далайн салбарын талаар уулзаж ярилцлаа.   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх