төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Авто замын эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ

2015/10/30
Авто замын эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ой өнөөдөр тохиож буй. Замчид энэ өдрийг өөрсдийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Зам,тээврийн яам, Монголын авто замчдын холбоо, Нийслэлийн авто замын газар болон авто замын компанийнхан, ахмад залуу замчдын төлөөлөл өнөөдөр Монгол Улсын авто замын сүлжээний эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ.  Уг арга хэмжээнд Зам, тээврийн сайд М.Зоригт, дэд сайд Х.Ержан, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн авто замын газрын дарга Ш.Нанзаддорж болон албаны бусад хүмүүс, замчдын төлөөлөл, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцсон юм. 
Зам, тээврийн сайд М.Зоригт “Энэ салбарын сайдаар томилогдож ирээд анх удаа улсынхаа авто замын сүлжээний төв цэг дээр зогсож байна. Авто замын салбарт ажиллаж байгаа нийт замчиддаа баярын мэнд хүргэе. Монгол Улсын нийслэл аймгуудтайгаа хатуу хучилттай авто замаар холбогдож дуусах гэж байна. Энэ хатуу хэцүү ажлыг нуруундаа үүрч, нугалж яваа замчдаараа бахархаж байна” гэсэн юм. 
Монгол Улсын авто замын сүлжээний төв цэгээс эх орны дөрвөн зүг найман зовхис руу салаалан “урсах” алтан шар зам, замчид, жолооч, зорчигчдодоо зориулан лам хуврагууд аян замын ерөөл айлтгалаа. 

Авто замын эхлэл цэгт хүндэтгэл үзүүллээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх