Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг ЗТЯ-наас олгоно

2015/10/07
Улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг ЗТЯ-наас олгоно

Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ОХУ-ын зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв, Авто тээвэрчдийн холбооноос олгодог. Гэтэл 15 мянган төгрөгийн үнэтэй зөвшөөрөл 700 мянган төгрөг хүртлээ үнэ нь өсч, дамлан худалдагдах болсон. Энэ талаар ЗТЯ-ны АЗТБХЗГ-ын дарга Д.Доржхандаас тодруулахад:

- ОХУ манай улсын иргэд визтэй зорчдог байхад Монгол Улс жилдээ 2000 орчим ийм зөвшөөрөл авдаг байсан. Гэтэл энэ онд эхний ээлжинд авсан 2000 зөвшөөрөл гуравдугаар сар гэхэд дууссан. Дахин 500-гаар хоёр удаа, 1000-аар нэг удаа авсан ч эдгээр нь өнгөрсөн наймдугаар сард дуусч, дахин 1000 ширхгийг авах хүсэлтээ ОХУ-ын Тээврийн яаманд тавиад байна. Эрэлт ийн өсөж байгаа нь үнэ хөөрөгдөх шалтгаан болсон гэж үзэж байна. Тиймээс Зам, тээврийн сайд М.Зоригт үнийн энэ хөөрөгдлийг зогсоох  үүргийг бидэнд өгсөн. Тиймээс манай яам Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг олгож байхаар болсон. Энэ сард багтан ирэх 1000 тасалбарыг Зам тээврийн яамнаас олгоно гэлээ.  

Улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг ЗТЯ-наас олгоно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх