Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид “Евразийн тээвэр, логистикийн сүлжээ” сэдэвт АСЕМ-ын зөвлөгөөнд амжилттай оролцлоо

2015/09/15
Зам, тээврийн дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид “Евразийн тээвэр, логистикийн сүлжээ” сэдэвт АСЕМ-ын зөвлөгөөнд амжилттай оролцлоо

Зам, тээврийн дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид “Евразийн тээвэр, логистикийн сүлжээ” сэдэвт АСЕМ-ын зөвлөгөөнд амжилттай оролцлоо

 

Зам, тээврийн дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болсон “Евразийн тээвэр, логистикийн сүлжээ” сэдэвт АСЕМ-ын зөвлөгөөнд амжилттай оролцлоо.

 

Энэ удаагийн арга хэмжээ нь БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гиен Хээ-гийн дэвшүүлсэн Евразийн нутаг дэвсгэрээр дамжин Солонгосын “Бусанаас Европ” хүртэл төмөр зам, авто замын сүлжээ, эрчим хүч, логистикийн дэд бүтэц байгуулах “Евразийн санаачилга”-ыг бодитоор хэрэгжүүлж эхлэхэд томоохон түлхэц өгсөн үйл явдал боллоо.

 

Тус арга хэмжээнд нийт 20 гаруй орны Тээврийн сайд, дэд сайд нар оролцсоноос гадна НҮБ-ын АНДНЭЗК, НҮБ-ын Европын Эдийн засгийн комисс, Олон улсын далайн байгууллага, Азийн хөгжлийн банк, Төмөр замуудын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон улсын авто тээврийн холбоо, Дэлхийн Банк, Европын сэргээн босголтын банк зэрэг олон улсын байгууллагуудын төлөөллүүдийг хамарсан нийт 50 орны 450 гаруй төлөөлөгчид оролцлоо.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гиен Хээ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Евразийн санаачлагыг бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай тээвэр, логистикийн сүлжээг байгуулахын чухлыг онцлоод “Бид Хойд мөсөн далайг ашиглан далайн тээврийн шинэ замналыг хөгжүүлэн, төмөр зам, авто зам, далай, агаарын тээврийн сүлжээг холбох холимог тээвэр, логистикийн сүлжээг бий болгох цаг нь болсон. Евразийн улс орнуудыг дамнасан холимог тээвэр, логистикийн сүлжээний талаар хэлэлцэхээр өнөөдрийн арга хэмжээг миний бие санаачлаад байна. Энэхүү арга хэмжээгээр бид тээврийн дэд бүтцийг сайжруулах хийгээд гаалийн бүрдүүлэлтэд тулгардаг саад бэрхшээлүүдийг арилгахад чиглэсэн Шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан байнгын үйл ажиллагаанд оруулна гэж найдаж байна.” гэжээ.

 

Тус зөвлөгөөнөөр Евразийн тээвэр, логистикийн сүлжээний дэд бүтэц болон одоогийн хөгжлийн төлөв байдлыг тодорхойлж, тээврийн сүлжээ ба түүний удирдлагыг амжилттай байлгахад улс орнуудын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны талаар хэлэлцэхийн сацуу Евразийн тээвэр, логистикийн сүлжээний дэд бүтцийг барьж байгуулахад шаардлагатай санхүүжилтийн талаар болон цаашид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх шаардлагатай ажлууд, тэдгээрийг хэлэлцэж байх механизмыг бүрдүүлэх талаар хэлэлцлээ.  

 

Евроазийн бүс нутгийн эрчим хүч, тээвэр, логистикийн сүлжээ нь тээврийн өртөгийг бууруулах төдийгүй худалдааг дэмжих, түүхий эдийн өртгийг тогтвортой байлгах зэргээр эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулахыг төлөөлөгчид онцолж байлаа.

 

Мөн түүнчлэн, Зам, тээврийн дэд сайд Сөүл хотод ажиллах үеэрээ БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Ёо Хюн Ко-той уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны зарим асуудлуудаар санал солилцсон бөгөөд Зам, тээврийн дэд сайд уулзалтынхаа үеэр БНСУ нь хүчирхэг эдийн засагтай, санхүүгийн өргөн боломжтой, өндөр техник, технологитой орон, Монгол Улс нь байгалийн асар их нөөц баялагтай улс болохыг онцолж, энэхүү нөөц бололцоондоо тулгуурлан манай хоёр орон бие биеэ нөхсөн, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг онцолсон. Мөн Зам, тээврийн дэд сайд Солонгосын Експорт-импортын банкны удирдлагууд болон Солонгосын Тээврийн аюулгүй байдлын газрын Ерөнхийлөгчтэй уулзахын сацуу Солонгосын Автомашины туршилт, судалгааны хүрээлэн дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

 

Зам, тээврийн дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид “Евразийн тээвэр, логистикийн сүлжээ” сэдэвт АСЕМ-ын зөвлөгөөнд амжилттай оролцлоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх