Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

NRGlue-Нано технологийн бүтээгдэхүүнийг авто замын засвар арчлалтанд нэвтрүүлэх сургалт явагдлаа

2014/05/07

Монгол орны эрс тэс уур амьсгалтын нөлөөгөөр авто зам хурдан эвдэрч гэмтдэг. Ингэснээр замын хучилтын эвдрэл гэмтлийг засварлах шаардлага, хэрэгцээ нэмэгдсээр байгаа нь зайлшгүй шийдвэрлэх чухал асуудал болсоор байна. Үүнийг шийдэхэд түлхэц болох аргын нэг бол сүүлийн үеийн нано технологийг ашиглах асуудал юм.

Зам, тээврийн яам Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв болон “Наскон” групптэй хамтран “NRGlue” бүтээгдэхүүнийг авто замын засвар арчлалтанд ашиглах, туршилтын сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Цонжин болдогт зохион байгууллаа.

Сургалтанд авто замын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгуулагууд дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцов.

Албан газар

Оролцсон хүмүүсийн тоо

1

Зам, тээврийн яам

10

2

Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв

10

3

Аймгуудын засвар арчлалтын байгууллагын захирал, инженерүүд

30

4

Нийслэлийн авто замын газар

4

5

Авто замын инженерүүдийн нийгэмлэг

3

6

Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төсөл

2

7

Монголын авто замчдын холбоо

2

8

Авто замын хувийн хэвшлийн байгууллага

4

9

Шинжлэх ухаан технологийн их сургууль

1

10

“Наскон” групп

13

11

НИЙТ

79

 

Сургалтыг зохион байгуулж байгаа “Наскон” группийн  захирал тус бүтээгдэхүүнийг танилцуулахдаа: “NRGlue материал нь усны агууламжгүй, хос бүрэлдэхүүн нь хэрэглэхэд тохиромжтой, засварын ажилд зориулагдсан өндөр бат бэхтэй материал бөгөөд агаарын температур -50С-аас +50 С байхад хэрэглэж болно. Замын засвар хийснээс хойш ойролцоогоор 2 цагийн дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах боломжтой. Энэ материал нь авто замын асфальто бетон, цемент бетон хучилт, нисэх буудлын хөөрч буух зурвасын хучилтын засвар болон бетон хийцийг тэгшлэн засах ажилд зориулагдсан”-гэж ярив.

Энэ бүтээгдэхүүний давуу тал нь:

·         Хүйтэн болон хөлдөлт гэсэлтийн циклийн нөлөөг тэсвэрлэх чадвар өндөртэй;

·         Хэрэглэхэд энгийн багаж төхөөрөмжийг ашиглах боломжтой бөгөөд засварын ажлыг гүйцэтгэхэд хялбар;

·         Хүн болон байгаль орчинд хоргүй; /Эко-технологи гэж ярьдаг./

·         Засварын ажлыг гүйцэтгэх хугацаа нь уламжлалт технологитой харьцуулахад хоёр дахин хурдан гэж сургалтыг зохион байгуулах үед танилцууллаа.

Сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба эхний үед тус бүтээгдэхүүний талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Дараа нь авто зам дээр очиж эвдэрсэн нүхнүүдийг нөхөх туршилтыг “Багануур АЗЗА”ТӨХК-тай хамртан хийлээ. Төгсгөлд нь сургалтанд оролцсон байгууллага хувь хүмүүст сертификат гардууллаа.

NRGlue-Нано технологийн бүтээгдэхүүнийг авто замын засвар арчлалтанд нэвтрүүлэх сургалт явагдлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх