төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Иргэд ЗТЯ-ыг хамгийн сайн ажилласан хэмээн дүгнэжээ

2014/04/22

“MPO” мэдээлэл судалгааны төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг “Улс төрийн барометр III шат”-ны судалгааны дүн гарсан байна. Энэхүү судалгааг 2014 оны дөрөвдүгээр сарын 01-нээс 07-ны өдрүүдэд гүйцэтгэж, Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэнийг хамруулжээ. Тус мэдээлэл судалгааны төвөөс гаргасан энэхүү судалгаанд Зам, тээврийн яам өмнө нь хоёр удаа тэргүүлж байсан бөгөөд энэ удаа ч мөн Засгийн газрын индексийг бага ч атугай өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна.

 Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээг  тус судалгааны төвийнхөн индексжүүлэн тооцдог байна. Ингэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлоход хэрэглэдэг аргачлалыг ашигладаг. Мөн Засгийн газрыг 7, УИХ-ыг 2, Ерөнхийлөгчийг 2 үзүүлэлтээр хэмждэг. Түүнчлэн иргэдийн хувьд тухайн асуудлыг хэр чухалчлан ач холбогдол өгч буй түвшинг мөн хэмждэг байна. Энэхүү хоёр үнэлгээн дээр тулгуурлаж индексийг бодож гаргажээ.

Засгийн газрын индексийг иргэд өмнөх судалгаанд 6.05 гэсэн индексээр үнэлж байсан бол энэ удаа тус үнэлгээ 0.22 функтаар буурч 5.83 болжээ. Индексийн үзүүлэлтийг бууруулахад Уул уурхай, Эрүүл мэнд, Хууль зүйн яамны үйл ажиллагаа нөлөөлсөн бол индексийг өсгөхөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалтын яам, Зам тээврийн яам, Боловсрол шинжлэх ухааны ухааны яамны үйл ажиллагаа сайн байгаа нь үнэлгээнд нөлөөлсөн байна. Түүнчлэн яамдаас хамгийн өндөр үзүүлэлт буюу 6,36 гэсэн үнэлгээг иргэд Зам, тээврийн яаманд өгчээ. 

 
Иргэд ЗТЯ-ыг хамгийн сайн ажилласан хэмээн дүгнэжээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх