Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД” БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРИЙГ ХАМТРАН БАРИХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

2024/04/01
“ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД” БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРИЙГ ХАМТРАН БАРИХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжигдлээ.
 
Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
 
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
“ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД” БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРИЙГ ХАМТРАН БАРИХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook