Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД

2024/02/01
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД

 ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ БУЯНТ-УХАА НИСЭХ БУУДАЛ РУУ ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзаж, Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх асуудлаар санал солилцов.

ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ЗАМЫН-ҮҮД ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ.

2030 ОН ГЭХЭД 30 МЯНГАН ЦАХИЛГААН АВТО МАШИН НЭВТРҮҮЛНЭ

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Засгийн газрын хуралд танилцуулсан нь дэмжигдэж, 2030 он гэхэд цахилгаан авто машины хэрэглээг 30 мянгад хүргэж, 25 байршилд цэнэглэх станц байгуулахаар боллоо.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

 “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн есөн албан хаагч тангаргаа өргөлөө.

2024 ОНД ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ 56 ШИНЭ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн удирдлагуудтай жилийн хөгжлийн төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийдэг цахим уулзалтад  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “2024 онд зам, тээврийн салбарт 56 шинэ төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Монгол Улсын Засгийн газар 21 аймаг, 100 гаруй сумыг хатуу хучилттай авто замаар холбосон. Цаашид сумдыг холбох, боомт чиглэсэн авто зам, аймгуудыг хооронд нь холбох авто зам барина” хэмээн хэллээ.

АНУ-ААС ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗҮТГҮҮРЭЭД МОНГОЛ УЛС РУУ ТЭЭВЭРЛЭГДЭЖ БАЙНА

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй АНУ-ын “Progress Rail A Ceterpillar” компанийн өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүр Монгол Улсад анх удаа нийлүүлэгдэхээр Номхон далайд тээвэрлэгдэж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ БНХАУ-ЫН ХЭБЭЙ, ШАНДУН МУЖ, ШАНХАЙ ХОТОД АЖИЛЛАЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2024.01.15-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Хэбэй, Шандун мужуудад болон Шанхай хотод албан томилолтоор ажиллаж, тус мужийн зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.

ИРАН УЛСТАЙ АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, ЭКСПОРТ, ИМПОРТОО НЭМЭГДҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Иран улсын Элчин сайд Мохсен Бахтиартай уулзаж, хоёр улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.

ЕВРОП РУУ ЗОРЧИХ АГААРЫН ЗАМАА ТЭЛЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.

2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.

БЭЭЖИНГИЙН НИСЭХ, САНСАР СУДЛАЛЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийн дэд захирал Жао Вей Шөн нар 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзаж,  нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook