Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОРОН НУТГИЙН ЗАРИМ НИСЛЭГИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААНД “БУЯНТ-УХАА”-Д ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР ЯПОН УЛСЫН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

2024/01/11
ОРОН НУТГИЙН ЗАРИМ НИСЛЭГИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААНД “БУЯНТ-УХАА”-Д ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР ЯПОН УЛСЫН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр буюу 2024.01.09-нд Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзаж, орон нутгийн нислэгийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар ярилцаж, санал солилцсон.
 
Энэ асуудлын хүрээнд өнөөдөр Засгийн газрын хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулж, хэлэлцсэний үр дүнд Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ.
 
 “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг харгалзан орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх нь олон улс, орон нутгийн зорчигч, ачаа урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, агаарын тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
 
Эргэн сануулбал, https://mrtd.gov.mn/i/3920 дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
ОРОН НУТГИЙН ЗАРИМ НИСЛЭГИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААНД “БУЯНТ-УХАА”-Д ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР ЯПОН УЛСЫН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook