Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ЖОЛООЧ АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2023/12/21

 

  1. ТАНИЛЦУУЛГА

1. Төслийн дугаар: Loan 3679/Loan 3786/Grant 0644-MON

2. Байгууллагын нэр: Зам, тээврийн хөгжлийн яам

3. Төслийн нэр:

Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл

3.1.Албан тушаал:

Төсөл хэрэлжүүлэх нэгжийн (ТХН) жолооч

4.  Ажлын байрны шууд харьяалах удирдах албан тушаалын нэр: Төслийн зохицуулагч

5.  Төслийн танилцуулга

Зам, тээврийн хөгжлийн яам нь 2019 оноос “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Монголын аймаг орон нутаг, бүс нутаг болон олон улсын харилцаа холбоог сайжруулж нийт эдийн засгийн өсөлтийг хангах, улс хоорондын болон төслийн хамаарч буй бүс нутгийн  зам тээврийн аюулгүй байдал болон нэвтрэх хүчин чадал сайжруулах зорилготой. Төсөл нь нийт 4-н зорилтот үр дүнтэй: Үр дүн 1: Автозамын үндсэн хөрөнгийн менежментийн чадавх сайжирна, Үр дүн 2: Замын нөхцөл сайжирсан байна, Үр дүн 3: Замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирсан байна, Үр дүн 4: Хянан шалгалтын тайлан бэлэн болсон байна. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан (204.1 км), Хүйтэний Хөндий-Арвайхээр (56,6 км), Дархан-Алтанбулаг (116,5 км) чиглэлийн улсын чанартай авто замын нийт 377,2 км хэсгийг сайжруулах юм.

 

Б. ЧИГ ҮҮРЭГ

Үндсэн чиг үүрэг:

Жолоочийн гол үүрэг бол ТХН-ын ажилчдыг очих газарт цаг тухайд нь аюулгүй тээвэрлэх; ослоос урьдчилан сэргийлэхийн тулд замын хөдөлгөөний хууль тогтоомж, аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх; төслийн тээврийн хэрэгслийг сайн нөхцөлд байлгах; авто замын түгжрэлээс зайлсхийхийн тулд байршил заах програмуудыг ашиглах;

Хариуцлага болон зорилт

Хугацаа, хуваарь

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, дагалдах хэрэгслийг ашиглахад бэлэн, сайн нөхцөлд байгаа эсэхийг шалгах. Мөн тээврийн хэрэгслийг үргэлж цэвэрхэн, тав тухтай байлгах.

Тогтмол

Машинаа тогтмол цэвэрхэн байлгах

Аюулгүй байдал, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн сахилга баттай холбоотой хууль тогтоомж, АХБ-ны жолоодох журмыг дагаж мөрдөх ёстой.

Тогтмол

Холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөх

ТХН-ын ажилтнуудыг аюулгүй, тав тухтай орчинд зориулалтын байршилд тээвэрлэнэ.

Тогтмол

Хууль, дүрэм журмыг үргэлж дагаж мөрдөх

ТХН-ын тээврийн хэрэгслийг аюулгүй газар эсвэл ТХН-аас түрээсэлсэн гаражид байрлуулах.

Тогтмол

Дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөж, машиныг зориулалтын гаражид байрлуулах

ТХН-ын шуудан, бичиг баримт, оффисын хангамжийг цаг тухайд нь цуглуулж, хүргэх.

Тогтмол

ТХН-ийн баримт бичиг болон бусад зүйлийг цаг тухайд нь хүргэх

 

Тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх

Тогтмол

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, заасан хугацаанд үйлчилгээ үзүүлэх

Жолоочийн буруугаас болж гэмтэл гарсан тохиолдолд ТХН-ын тээврийн хэрэгслийг хариуцах.

Шаардлагатай үед

Замын хөдөлгөөний дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах

Төслийн талбай руу тээврийн хэрэгсэл жолоодохын өмнө АХБ-ны аюулгүй байдал, аюулгүй байдлын сургалтанд хамрагдах

Шаардлагатай үед

АХБ-ны хөдөө орон нутаг руу жолоодох аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаж, дүрэм, журмын дагуу ажиллах

Төсөлтэй холбоотой баримт бичгийг хуулбарлах, сканнердах, хэвлэх зэрэгт ТХН-ын ажилтнуудад туслах; болон

Төслийн зохицуулагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ТХН-ийн түр даалгавруудыг гүйцэтгэх.

Тогтмол

Шаардлагатай үед ТХН-ийн ажилтнуудад туслах

Жич: Ажил, үйлчилгээний хугацаа, хуваарийг тухайн жилийн ажлын төлөвлөгөөгөөр тогтооно.

 

В.ШААРДЛАГУУД

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Шаардлага

Боловсрол

-       Ерөнхий боловсролын болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй байх

Мэргэжил

-       В ангилалтай жолооны үнэмлэхтэй байх

Туршлага

-       Компани, олон улсын байгууллага, хандивын төсөлд аюулгүй жолоодлоготой жолоочоор 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;  

Ур чадвар

-       Идэвхтэй, санаачлагатай, урам зоригтой

-       Хөдөө орон нутаг руу жолоодох ур чадвар, туршлагатай

-       Шаардлагатай үед тээврийн хэрэгслийн энгийн засвар хийх чадвартай

-       Олон соёлт орчинд ажиллах чадвартай

-       Цагийг үр дүнтэй удирдах чадвартай

-       Харилцааны өндөр ур чадвартай

Тусгай шаардлага

 

-          Механикийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

-          Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Г. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

 

Гэрээг сунгахад шаардлага хангасан гүйцэтгэлтэй байна. Гэрээ нь 3 сарын туршилтын хугацаатай.

 

Д. СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Хэрэв та зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн бол (i) төрийн албан хаагчийн анкет, (ii) англи, монгол хэл дээрх намтар, (iii) диплом, гэрчилгээний хуулбар, англи орчуулгатай (iv) өмнөх ажил олгогчоос англи, монгол хэл дээрх тодорхойлолт захидлыг 2023 оны .... сарын .... өдрийн .... цаг хүртэл битүүмжилсэн дугтуйнд хийж дараах хаягаар ирүүлнэ. Бүрэн бус өргөдлийг тооцохгүй. Зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчдыг ярилцлагад урина. Бүрдүүлсэн бичиг баримтыг өргөдөл гаргагчид буцааж өгөхгүй.

Холбоо барих: Б.Цэнд

Хаяг: Монгол улс, Улаанбаатар 14251, Чингисийн гудамж, Засгийн газрын 13 дугаар байр, Зам, тээврийн хөгжлийн яам

Утас: +(976) 51263179

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ЖОЛООЧ АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх