Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТОТЭЭВРИЙН САЛБАР 10 ДУГААР САРД

2023/11/01
АВТОТЭЭВРИЙН САЛБАР 10 ДУГААР САРД
 
МОНГОЛ УЛС ЛОГИСТИКИЙН ИНДЕКСЭЭР 30 БАЙР УРАГШИЛЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам, тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийхдээ Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан логистикийн индексээр 30 байр урагшилж 97 дугаар байрт орсон.
Цаашид илүү урагшлах, илүү дэвшихийг зорьж байна гэдгийг онцоллоо.
МАНАЙ УЛС АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ТРАНЗИТ УЛС БОЛНО
Манай улс нийт 14 улстай автотээврийн хэлэлцээрийг байгуулан олон улсын тээвэрлэлт хийх суурь нөхцөлийг бүрдүүлээд байна.
 
2023 ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД 47.6 САЯ.ТОНН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЛЭЭ
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Mongolian Mining Week 2023” арга хэмжээнд танилцуулсан илтгэлдээ “2023 оны эхний найман сарын байдлаар нийт 47.6 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Замын-Үүд, Бичигт боомтоор тус тус тээвэрлэснийг онцлов.
 
2023 ОНЫ ЭХНИЙ 10 САРД 115 САЯ ЗОРЧИГЧ, 79.1 САЯ.ТОНН АЧААГ БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВРЭЭР ТЭЭВЭРЛЭЛЭЭ
МОНГОЛ-БЕЛАРУСИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
 
ЗТХЯ-ны АТБЗГ-ын дарга Э.Мөнхнасан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны Автотээврийн болон хотын зорчигч тээврийг удирдах газрын орлогч дарга Александров Антон Александровичтай уулзаж, хоёр улсын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, 2024 оны зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцож ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа.
 
АВТОТЭЭВРЭЭР 52 САЯ.ТОНН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЛЭЭ
 
БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтоор нийт 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 хувь өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс нүүрс 50 сая тонн, газрын тос 428 мянган.тонн, зэсийн баяжмал 535 мянган тонн, төмрийн хүдэр 142 мянган.тонн, жонш 973 тонн тээвэрлэсэн.
АВТОТЭЭВРИЙН САЛБАР 10 ДУГААР САРД  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook