Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ӨНӨӨДРӨӨС УЛС, ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ АВТОВОКЗАЛААС ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2023/08/25
ӨНӨӨДРӨӨС УЛС, ХОТ ХООРОНДЫН  ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ  ШИНЭ АВТОВОКЗАЛААС ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсан Драгон төв өнөөдрөөс /2023.08.25/ Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Улсын хэмжээнд хот хооронд 48 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Жилд дунджаар 1.5 сая хүн зорчдог. Эдгээрийн 80 хувь нь Драгон төвд хуваарилагддаг бөгөөд нийт 36 чиглэлд үйлчилдэг юм.
 
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн:
 
Өдөрт хамгийн бага ачаалалтай үедээ 3000-4000, оргил ачааллын үедээ 8000-10.000 зорчигчид үйлчилдэг. Иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг бүрдүүлж ажиллаж байна. Шинэ автовокзалдааа нийтийн тээвэр, таксины зогсоол, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ.
 
Цаашид үйлчилгээгээ илүү сайжруулах тул хүлээцтэй, соёлтой үйлчлүүлэхийг хүсье" гэв.
ӨНӨӨДРӨӨС УЛС, ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ АВТОВОКЗАЛААС ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook