Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АВТОТЭЭВРЭЭР 39.38 САЯ.ТОНН АЧАА ТЭЭЖ, ЭНЭ ОНЫ ЗОРИЛТОО 154.6 ХУВИАР ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЛЭЭ

2023/08/23
АВТОТЭЭВРЭЭР 39.38 САЯ.ТОНН АЧАА ТЭЭЖ, ЭНЭ ОНЫ ЗОРИЛТОО 154.6 ХУВИАР ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЛЭЭ

Төмөр зам, автотээвэр, агаарын тээврийн салбарын тээвэрлэлтийн мэдээллийг хүргэе.

2023.08.23-ны өдрийн байдлаар автотээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүллээ. Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Баянхошуу, Булган боомтуудаар нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг экспортын бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байна.

Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж,  олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн энэ оны 7 дугаар сард орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээснээр 258.6 мянган зорчигч үйлчлүүлжээ.

Харин төмөр замаар 21.82 сая.тонн ачаа тээж, 1.341.640 зорчигч тээвэрлэж, Замын-Үүд-Эрээн боомтоор өргөн царигаар 15.6, нарийн царигаар 7.7 галт тэрэг солилцлоо.

АВТОТЭЭВРЭЭР 39.38 САЯ.ТОНН АЧАА ТЭЭЖ, ЭНЭ ОНЫ ЗОРИЛТОО 154.6 ХУВИАР ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook