Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

2023/08/10

          Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа  ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

БҮРДҮҮЛЭХ бичиг баримт

  1.  Хүсэлт
    2.  Төрийн албан хаагчийн анкет 
    3.  Иргэний үнэмлэхний хуулбар 
    4.  Тангарагийн хуудас 
    5.  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг 
    6.  Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
    7.  Тушаал шийдвэрийн хуулбар
    8.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
    9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас
  2. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
  3. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас
  4. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
  5. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл
  • Материал хүлээн авах хаяг: ЗТХЯ-ны 308 тоот өрөөнд  хүлээн авна.
  • Холбоо барих утас:51263179

 

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн захиргааны удирдах,  гүйцэтгэх албан тушаалын шилжүүлэн авах зарлал:

Холбогдох мэдээлэл

Ангилал

Тавигдах шаардлага

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Нэг.Төрийн захиргааны удирдлагын газар

1.      

Гадаад харилцаа хариуцсан ахлах шинжээч

Ахлах түшмэл-ТЗ-4

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Олон улсын харилцаа (031202);

-гадаад хэлний орчуулга (023101);

-гадаад хэл, шинжлэл (023103).

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

2.      

Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл-ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Олон улсын харилцаа (031202);

-гадаад хэлний орчуулга (023101);

-гадаад хэл, шинжлэл (023103).

-

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

Хоёр.Салбарын хяналтын газар

 

Салбарын хяналтын газрын дарга

Эрхэлсэн түшмэл, ТЗ-2

Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

-хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл (0716);

-авто замын инженерчлэл (073210);

- барилга замын машин (073211);

-авто замын инженерчлэл (073210;

- тээвэр (1041)

-хөлөг онгоцны инженер

-логистик менежмент (041308)

-эрх зүй (042101).

Ахлах түшмэлийн  түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх.

Төрийн албанд 8-аас доошгүй жил, ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх.

Гурав.Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар

1.      

Төмөр замын эдийн засаг, тарифын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл-ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

- Олон улсын эдийн засгийн харилцаа (038801);

-эдийн засаг (031101);

-санхүү (041201);

-зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй (104101);

-вагон, вагоны аж ахуй (104103);

-төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт (104105).

-

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

Дөрөв.Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар

1.      

Агаарын тээврийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Дэс түшмэл-ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Логистик менежмент (041308);

-агаарын тээврийн үйлчилгээ (104104);

-нисэхийн техникийн механик (071605);

-авионик (071606);

-эдийн засаг (031101);

- эрх зүй (0421);

-

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook