Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ КАМАЛА ХАРРИС НАР “OPEN SKY” ГЭРЭЭГ ОНЦЛОН ЯРИЛЦЛАА

2023/08/03
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ КАМАЛА ХАРРИС  НАР “OPEN SKY” ГЭРЭЭГ ОНЦЛОН ЯРИЛЦЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал /2023.08.02/ албан ёсоор эхэллээ.
 
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар:
 
”Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлах,
 
”Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна.
 
Айлчлалын эхний өдөр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Цагаан ордонд” угтан авч, хоёр талын уулзалт хийлээ. Дэд ерөнхийлөгч Камала Харрис “АНУ, Монгол хоёр “Open sky” хэлэлцээрт гарын үсэг зурж, улс хоорондын шууд нислэгийн замыг нээж, ашигт малтмалаар баялаг Азийн улс Америкийн түншүүдтэй худалдаагаа нэмэгдүүлэх талаар ярилцаж байна” гэж мэдэгдлээ.
 
Энэ удаагийн айлчлалаар баталгаажих АНУ, Монгол Улс хоорондын “OPEN SKY” хэлэлцээр нь өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан агаарын тээврийн хэлэлцээрийн харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурлана. Монголын үндэсний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК Европ, Ази руу нислэг үйлдэж байгаа ч одоогоор АНУ руу нислэг үйлддэггүй.
 
”OPEN SKY” хэлэлцээрийг баталгаажуулснаар 2024 оны хоёрдугаар улирлаас хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх бөгөөд энэ нь худалдаа, аялал жуулчлал, бизнес, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх маш том боломж гэдгийг хоёр тал онцоллоо.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ КАМАЛА ХАРРИС НАР “OPEN SKY” ГЭРЭЭГ ОНЦЛОН ЯРИЛЦЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook