Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЧАДАМЖИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2022/11/18
ЧАДАМЖИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй  төслийн хүрээнд өнөөдөр /2022.11.18/ оролцогч талуудын чадамжийг бэхжүүлэх сургалт боллоо.

 Сургалтаар "Хүлэмжийн хийн талаарх суурь ойлголт, тээврийн салбарын үзүүлэх нөлөөлөл" хэсэг нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар суурь мэдлэг, тээврийн салбарын хүлэмжийн хийн төрлүүд, бууруулах арга хэмжээ,  “Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (ХТБ) тогтолцоог хэрэгжүүлэх аргачлал” -гэсэн хоёр сэдвийн хүрээнд танилцуулга хийлээ.  Энэхүү аргачлал нь төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр болон өөрөө явагч машин механизм тус бүрт боловсруулсан юм.

Мөн аргачлалыг автоматжуулан интернетэд байрлуулсан www.ghgtransport.mn вэб сайтыг танилцуулав. Тус вэбсайтыг тогтмол ажиллуулснаар тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлын тооллогыг тогтмол явуулах боломж бүрдэнэ. 

Сургалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ-ын  30 орчим төлөөлөл оролцлоо. 

ЧАДАМЖИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook