Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ШИНЭ ЗАМ БАРИХДАА ОДОО АШИГЛАЖ БУЙ ЗАМЫГ ХУУЛАХГҮЙГЭЭР ШИНЭЧЛЭХ БОДЛОГО БАРИМТЛАНА

2022/09/13
ШИНЭ ЗАМ БАРИХДАА ОДОО АШИГЛАЖ БУЙ ЗАМЫГ ХУУЛАХГҮЙГЭЭР ШИНЭЧЛЭХ БОДЛОГО БАРИМТЛАНА

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.09.13/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзаж хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт Азийн хөгжлийн банк нь манай улсын дэд бүтцийн хөгжил тэр дундаа авто замын салбарт томоохон хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярив.

Тодруулбал, “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн болон бусад авто замын нөхцөл байдлын талаар танилцуулав.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгож, санхүүжилтийг тасралтгүй, шуурхай шийдэж өгөхөд анхаарахыг хүслээ.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандра “Баруун босоо тэнхлэгийн авто замыг Азийн хөгжлийн банкнаас тэргүүлэх ач холбогдолтойд тооцож байгаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хувьд II, IV багцын замын барилгын ажил хүндрэлтэй байгаа ч санхүүжилтийг цаг хугацаанд нь олгож, бидний зүгээс бололцоотой бүх талаар дэмжинэ" гэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Гүйцэтгэгч компаниудыг замын барилгын ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэхийг  шахахаас гадна хүндрэлтэй асуудлыг ойлгож, дэмжих чухал байна. Цаашдаа бид орон нутаг болон олон улсын чанартай хатуу хучилттай авто замуудыг ашиглалтад оруулж, дараачийн төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Тухайлбал, Дархан-Алтанбулаг, Налайх-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон шинэчилж олон улсын ачаа тээвэр саадгүй, шуурхай явах боломжийг бүрдүүлэх чиглэлээр судалгаа хийж өгөхийг хүссэн байна. Мөн цаашид шинэ зам барихдаа одоогийн ашиглаж буй замыг хуулахгүйгээр шинэчлэх бодлого баримтлана. Түүнчлэн Ховд-Улаангом, Улиастай-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж, ашиглалтад оруулснаар цаашдаа ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн шинэ коридор бий болох суурь тавигдах өндөр ач холбогдолтой. Цаашид авто замын салбарын чадавхыг бэхжүүлэх хүрээнд яамны мэргэжилтнүүдийг олон улсад туршлага судлахад чиглэгдсэн техник туслалцааны төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэв.

Хоёр тал цаашид удирдлагын түвшний уулзалтыг улиралд нэг удаа, холбогдох газрын дарга, албан тушаалтнуудын уулзалтыг сард нэг удаа зохион байгуулж, уялдаа холбоотой хамтран ажиллахаар тохиролцлоо.

ШИНЭ ЗАМ БАРИХДАА ОДОО АШИГЛАЖ БУЙ ЗАМЫГ ХУУЛАХГҮЙГЭЭР ШИНЭЧЛЭХ БОДЛОГО БАРИМТЛАНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook