Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЧИНГИС ХОТ-УЛЬХАН БООМТ ЧИГЛЭЛД ЭХЛҮҮЛСЭН АВТО ЗАМЫН ҮРГЭЛЖЛЭЛ 248.3 КМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022/07/03
ЧИНГИС ХОТ-УЛЬХАН БООМТ ЧИГЛЭЛД ЭХЛҮҮЛСЭН  АВТО ЗАМЫН ҮРГЭЛЖЛЭЛ 248.3 КМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг хатуу хучилттай авто зам болон төмөр замаар холбох ажлын хүрээнд Чингис хотоос Ульхан боомт хүртэл 318 км замын барилгын ажлыг өнөөдөр нээлээ. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар зүүн аймгууд ОХУ-ын Чита мужтай холбогдох боломж бүрдэнэ. Үүний дараа бид Чингис хотоос Бэрх тосгон хоорондох 70 км автозамыг байнгын ашиглалтад хүлээж авна.  Эхний багцын хэсгийн 68 км авто замыг “Наранбулаг-хан” ХХК, багц 2-р хэсгийн 62 км авто замыг “Мотор сервис” ХХК, Норовлин-Баян-Уул чиглэлийн 68.3 км авто замыг “Монгол зам групп” ХХК тус тус хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан, барилгын ажлаа эхлүүлээд байна.  "Наранбулаг-хан” ХХК, "Мотор сервис” ХХК, "Монгол зам групп” ХХК компаниудын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахад гүйцэтгэл, ажлын явц, чанар, зохион байгуулалт маш сайн байсан. Манай авто замын үндэсний компаниудын инженер техникийн ажилчид дадлагажиж, чанартай, гүйцэтгэж байгааг онцлон хэлмээр байна. Авто замчиддаа амжилт хүсэж, бүтээн байгуулалтаа энэ жишгээрээ чанартай, шуурхай гүйцэтгэхийг хүсье" гэв. 

Чингис хот-Батноров-Норовлин-Дорнод аймгийн Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто зам ашиглалтад орсноор зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн боомттой шууд холбогдоно. Чита мужаар дамжин ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон хилийн боомтын тоо нэгээр нэмэгдэнэ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу  аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэх давуу талтай.

ЧИНГИС ХОТ-УЛЬХАН БООМТ ЧИГЛЭЛД ЭХЛҮҮЛСЭН АВТО ЗАМЫН ҮРГЭЛЖЛЭЛ 248.3 КМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх