Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭНДЧИЛГЭЭ

2022/06/06
МЭНДЧИЛГЭЭ

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсан түүхт 73 жилийн ой, төмөр замчдын бахархлын өдрийн баярын мэндийг үе үеийн төмөр замчиддаа, салбарын хамт олондоо өргөн дэвшүүлье.

БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1949 оны зургадугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар-Сүхбаатар-Наушкийн төмөр замыг ашиглалтад оруулсан. Энэхүү түүхэн үйл явдал нь манай улсын төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих нөхцөл бүрдүүлсэн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болсон юм.

Цар тахлын хүнд нөхцөлд улс орны хэрэгцээт ачаанаас нэгийг ч хоцроохгүй тээвэрлэж, өнгөрсөн 2021 онд 31 сая тонн ачаа тээвэрлэн түүхэн дээд амжилт тогтоон эдийн засагтаа чухал үүрэг гүйцэтгэсэн та бүхний хичээл зүтгэлд онцгойлон талархая. Түүхийн шаргал хуудсаа нэгэн оноор нэмж буй монголын мянга мянган төмөр замчиддаа түүхт өдрийн мэндийг дахин дэвшүүлж, ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Төмөр замчдын яруу алдар бадартугай!

                                                                          МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
                                                                          ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР

Сэтгэгдэл бичих:

Нэмэх