Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ХОЁР УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНД БАЙГУУЛСАН ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2022/06/06
ХОЁР УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНД БАЙГУУЛСАН ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжингийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2022 оны зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нар оролцов.

Айлчлалын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хооронд хамтран ажиллах “Харилцан ойлголцлын протокол”-д Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Узбекистан Улсын Тээврийн яамны дэд сайд Жасурбек Чориев нар гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр Монголын талаас “МИАТ” ТӨХК хоёр улсын хооронд ачаа тээврийн нислэг, “Хүннү Эйр” ХХК зорчигч тээврийн нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэдэгдээд хоёр улс хооронд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлэхээр Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах талаар санал солилцов. Талууд Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг 2003 онд тохирч үзэглэсэн боловч тухайн төсөл нь сүүлийн үеийн агаарын тээврийн эрх зүйн шаардлагатай нийцэхгүй байгаад санал нэгдэж, ойрын хугацаанд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах, хэлэлцээр эцэслэн байгуулагдах хүртэл хоёр талын агаарын тээвэрлэгчдийн чартер болон карго нислэгийн зөвшөөрлийг түргэн шуурхай олгож байхаар тохиролцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хооронд байгуулсан протоколын хүрээнд “Агаарын харилцааны тухай” болон “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний тээвэрлэгчиддээ тээвэр хийх боломжит нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн шинэ коридор байгуулах асуудлуудыг тусгасан бөгөөд талууд хоёр улсын хооронд автотээврийн 100, гуравдагч улсаар дамжин тээвэрлэлт хийх 50 буюу  нийт 150 зөвшөөрлийн бичиг харилцан солилцлоо. 

Монгол Улсын иргэд 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс Бүгд Найрамдах Узбекистан Улсад визгүй зорчдог болсон бөгөөд энэ 2022 оны  зургадугаар сарын 3-ны өдрөөс Узбекистан Улсын иргэд Монгол Улсад визгүй зорчихор боллоо. Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн хэрэгцээ, зах зээл өсөхөөс гадна автотээврийн жолооч нарын хувьд хоёр орны хооронд болон гуравдагч улсаар дамжин тээвэрлэлт хийхэд визний хөнгөлөлт нь чухал дэмжлэг болох юм.  

 

ХОЁР УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНД БАЙГУУЛСАН ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх