Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНХАУ-ЫН ЛЯНЬ ЮНГАН ДАЛАЙН БООМТЫГ АШИГЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2022/06/02
БНХАУ-ЫН ЛЯНЬ ЮНГАН  ДАЛАЙН БООМТЫГ АШИГЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНХАУ-ын Лянь Юнган хотын орлогч дарга Ян Шиньжунтай 2022 оны  тавдугаар сарын 31-ний өдөр цахим уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Монгол Улс БНХАУ-ын Лянь Юнган боомтоор импорт, экспорт хийх боломж, нөхцөл байдал болон бусад хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.

Уулзалтаар талууд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал олон улсын тээвэр логистикийн салбарт сөргөөр нөлөөлж байгаа хүнд  цаг үед хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын нийт импортын ачааны 88 хувь нь Тяньжин боомтоор тээвэрлэгддэг бөгөөд цар тахлаас хамаарч тус боомтод тээвэрлэлттэй холбоотой саатал, хүндрэл буурахгүй байгаа учир цаашид Тяньжин боомтоос гадна Лянь Юнган боомтоор зэрэгцүүлэн ачаа тээвэрлэлт хийх талаар санал солилцлоо.

 Энэ хүрээнд Лянь Юнган боомтоос Эрээн боомт хүртэлх галт тэрэгний тоог  эхний ээлжинд сар бүр 8 галт тэрэг аялуулахаар болсон бөгөөд цаашид галт тэрэгний тоог нэмэгдүүлж, тогтмолжуулахад хоёр тал хамтран БНХАУ-ын Тээврийн яам, “Хятадын төмөр замууд” корпорацид хандан шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мөн хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахаар тохиролцов.    

БНХАУ-ЫН ЛЯНЬ ЮНГАН ДАЛАЙН БООМТЫГ АШИГЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх