Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг хүлээн авч уулзлаа.

2015/01/07
Монгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд олон ололт амжилтууд байсан төдийгүй хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа улам өргөжин хөгжиж байгааг онцоллоо. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 оны 08 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг байгуулсныг онцлон тэмдэглэж, цаашид бодитойгоор хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахаа талууд илэрхийлэв.
Энэхүү уулзалт найрсаг уур амьсгалд үргэлжилж, Монгол Улсын дэд бүтцийн томоохон салбарууд болох төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцсон бөгөөд хоёр орны хооронд хийгдсэн эдгээр ололт амжилтуудыг бататгаж, тээврийн салбарт нягт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх зэргээр хамтын ажиллагааг бүх чиглэлээр, өргөн хүрээнд хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа харилцан илэрхийллээ.
 

Монгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолуныг хүлээн авч уулзлаа.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх