Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙЖАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ТЭЭВРИЙН ЯАМТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2022/05/12
БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙЖАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ТЭЭВРИЙН ЯАМТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Цахим хөгжил, тээврийн яамтай 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр автотээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр талын цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар талууд хоёр улсын хооронд худалдаа, бизнесийн харилцаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан олон улсын авто тээвэр гүйцэтгэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгааг харгалзан үзэж, олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг түр журмаар солилцох, цаашлаад автотээврээр олон улсын зорчигч, ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн  зам, тээврийн салбарын бусад асуудлаар санал солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙЖАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ТЭЭВРИЙН ЯАМТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх