Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТАВАН ОЮУТАНД АЖЛЫН БАЙРНЫ УРИЛГА ГАРДУУЛЛАА

2022/04/21
ТАВАН ОЮУТАНД АЖЛЫН БАЙРНЫ УРИЛГА ГАРДУУЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн яам болон ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль хамтран 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр  ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийг оюутнуудыг ажилд зуучлах, мэргэжлийн  дадлага хийх, ажлын байрны мэдээллээр хангахаар  ажил олгогч компаниудтай холбохоор жил бүр  зохион байгуулдаг.

“Таван толгой төмөр зам” ХХК-ийн Захиргаа, санхүү эрхэлсэн дэд захирал Я.Намсрай тус байгууллагын ажлын байрны шаардлагад тэнцэж, сурлагаараа шалгарсан дотоод шаталтын хөдөлгүүрийн болон машины электрон систем мэргэжлийн ангийн таван оюутанд ажлын урилга гардуулан өгөв. Мөн ажил олгогч байгууллагууд өөрсдийн ажлын байр, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, сонирхож байгаа  оюутнуудын өргөдлийг хүлээж авч, Механик, тээврийн сургууль болон ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах санал солилцох уулзалт хийлээ. 

Энэхүү өдөрлөгийн хүрээнд сургуулийн үйл ажиллагааг дэмжиж, материаллаг баазыг бэхжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан  “Таван толгой төмөр зам” ХХК,“Шинжидай метал” ХХК,“Аэро Монголиа” ХХК, “Барловорлд Монголиа” ХХК, “Монхорус” ХХК гэсэн байгууллагуудад талархал гардуулав.

Энэ удаагийн өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ, МИАТ ТӨХК, Таван толгой төмөр зам ХХК, Зорчигч нэгтгэл ОНӨААТҮГ, Оюу толгой ХХК, АПУ ХХК, Таван богд ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 38 байгууллага оролцсон юм. 

 

ТАВАН ОЮУТАНД АЖЛЫН БАЙРНЫ УРИЛГА ГАРДУУЛЛАА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх