Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР 2332 ЧИНГЭЛГЭЭР 42.556 ТОНН АЧАА ОРУУЛЛАА

2022/02/25
ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР 2332 ЧИНГЭЛГЭЭР 42.556 ТОНН АЧАА ОРУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах зорилготой ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд  Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

                                                                  Өдөрт дунджаар 60-70 чингэлэг оруулж байна

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний  байдлаар 50 тээврийн хэрэгслээр 63 чингэлэг оруулж ирсэн. Чингэлгийн тээвэрлэлт эхэлсэн өдөр буюу нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 1798 тээврийн хэрэгслээр 2332 чингэлгээр 42.556 тонн ачаа оруулж ирсэн байна. Өдөрт дунджаар 60-70 чингэлгийг нэвтрүүлж байгаа. БНХАУ-ын талд чингэлэг солилцох талбайг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан. Талбайг нэмэгдүүлснээр чингэлгийн тоог нэмэгдүүлэх боломжтой” гэв.

                                                                85000 тонн орчим зэсийн баяжмал экспортлосон

 “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан төмөр замын ачаа, тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас экспортын зарим ачаанд БНХАУ-ын талаас хориг тавьж өдөрт зургаан галт тэрэг хүлээн авч байсан. Өнөөдрийн байдлаар хориг бүрэн цуцлагдаагүй ч нэг хоногт 10 галт тэрэг экспортод гарч байна. Хоёр улсын хэлэлцээрээр 14 галт тэрэг гарах ёстой байдаг . Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН Цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна” хэмээн хэллээ.

Хурлын төгсгөлд Замын-Үүдээс бусад автозамын боомтын тээврийн талаар мэдээлэл өглөө. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга О.Энхбат “Ханги хилийн боомтоор 50-60 тээврийн хэрэгслээр 100 гаруй чингэлэг нүүрс, Гашуунсухайт автозамын боомтоор 100 орчим тээврийн хэрэгсэл нүүрс, 32 зэсийн баяжмал импортлож байна. Харин Булган боомтоор өдөрт дунджаар 120-150 тээврийн хэрэгсэл нүүрс экспортлодог” гэв.

 

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР 2332 ЧИНГЭЛГЭЭР 42.556 ТОНН АЧАА ОРУУЛЛАА   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх