Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2021/12/31
 ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

Шагналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гардуулав.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны орлогч дарга Б.Ариунаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн вагоны аж ахуйн албаны орлогч дарга О.Дэмбэрэлсүрэн нар
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны Хэмжил зүйн төвийн дарга Д.Түвшинбаяр, “Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Нисэх буудлын үйлчилгээний хэлтсийн дарга А.Баасандагва нар “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдлаа. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Апу трейдинг” ХХК-ийн хотын тээвэр зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Баярцэнгэлийг Авто тээврийн тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнагдав.

 

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА   
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх