Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ НЬ “ОНЫ ШИЛДЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ”-ӨӨР ШАЛГАРАВ

2021/12/06
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ НЬ “ОНЫ ШИЛДЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ”-ӨӨР ШАЛГАРАВ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг шалгаруулах журам”-ын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр 2021 онд салбартаа мөн орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан дараах байгууллага болон иргэдийг шалгаруулав. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр сайн ажилласан шилдэг дэд зөвлөлөөр Зам,тээврийн хөгжлийн яамны дэд зөвлөл
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагаар Өвөрхангай аймгийн 11 дүгээр цэцэрлэг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөлөөр Хан-Уулдүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаар “Мишээл групп” ХХК
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллагаар Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Логоо” ХХК-ийн Eguur.mn сайт
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалтаар Степпе Арена ХХК-ний “Мөсөн өргөө” ордон
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөнийгмийн зүтгэлтнээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллагаар “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага тус тус шалгарлаа.
БэрхБИШээлтэй нийгэм, орчин нөхцөлийг хамтдаа бүтээе.

 

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ НЬ “ОНЫ ШИЛДЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛ”-ӨӨР ШАЛГАРАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх