Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

80 КМ ИХ ЗАСВАР ХИЙЖ, ДОЛООН ӨРТӨӨ, ЗӨРЛӨГИЙГ ӨРГӨТГӨЖ, АЛСЫН УДИРДЛАГАТАЙ НЭГ ЗӨРЛӨГ БАЙГУУЛАВ

2021/12/06

Зам тээврийн салбарт 2021 онд хийгдсэн онцлох бүтээн байгуулалтын ажлаас танилцуулж байна 

        Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тэр тусмаа цар тахлын хүнд үед агаарын болон авто тээвэр зогсонги байдалд орж ихэнх ачааг төмөр замаар тээвэрлэж байгаа. Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч 2021 онд гол замдаа 80 километр их засварын ажил хийж, 7 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж,  алсын автомат удирдлагатай 1 зөрлөгийг шинээр байгууллаа. Энэхүү замын их засварын ажлын хүрээнд Толгойт-Амгалан хоорондын 17 км замыг, мөн Замын-Үүдээс улсын хил хүртэлх 3,3 км замыг шинэчлэх ажил багтсан нь онцлог байлаа. 2021 онд нийтдээ 80 км замын их засварын ажил хийгдсэнээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өсч, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, төмөр замын тасралтгүй, найдвартай байдал улам сайжирч байгаа юм.

80 КМ ИХ ЗАСВАР ХИЙЖ, ДОЛООН ӨРТӨӨ, ЗӨРЛӨГИЙГ ӨРГӨТГӨЖ, АЛСЫН УДИРДЛАГАТАЙ НЭГ ЗӨРЛӨГ БАЙГУУЛАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх