Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ БА ЛОГИСТИКИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХҮРЭЭ

2023/07/05

       Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банктай хамтран орон нутгийн эдийн засгийг эргэлтэд оруулахад дэмжлэг болох авто замыг барих, шинэчлэх, мөн ХАА тэр дундаа махны нэмүү өртгийн сүлжээний зориулалттай төрөлжсөн логистикийг хөгжүүлэхэд шаардлагатай инженерийн бусад дэд бүтцийг бий болгох зорилгоор “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл  ажлыг ханган ажиллаж байна.

       Энэхүү төслийг дэд бүтцийн бүтээн байгуулалт, логистик, нийлүүлэлтийн сүлжээний платформ байгуулах, техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх гэсэн үе шаттай дараах гурван бүрэлдэхүүн хэсгүүдтэй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.

       Эхний бүрэлдэхүүн хэсэгт орон нутгийн малчдыг улсын чанартай авто замын сүлжээнд холбох замаар авто замын үр ашгийг дээшлүүлэх, тээвэр логистикийг хөгжүүлэх болон мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн хүйтэн хэлхээний тогтолцоог бүрдүүлж, гадны туршлагыг нэвтрүүлэх боломж бий болно.

      Дараагийн бүрэлдэхүүн хэсэгт үндэсний логистикийн үйлчилгээнүүд, тогтолцоог сайжруулах үйл ажиллагаа уг бүрэлдэхүүн хэсгийн гол зорилт юм. Энэ хүрээнд малчид, операторууд, логистикийн компаниудыг зах зээлд холбох нийлүүлэлтийн сүлжээний платформыг хөгжүүлнэ. Мөн инновацийн анхдагч төслүүдэд дэмжлэг үзүүлж, институтцийн зохицуулалт хийх замаар мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээнд дэмжлэг болох логистикийн үйлчилгээний гэрээг хөгжүүлэх боломж олгоно.

      Гурав дахь бүрэлдэхүүн хэсэг нь тээвэр, логистикийн үйлчилгээнүүдийг сайжруулах үндсийг тавих зорилгоор цаашид бүтээн байгуулах логистикийн төвүүдэд зориулж зах зээлийн судалгаа хийх, төсөлд оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх сургалт зэрэг болно.

       Төслийн бэлтгэл ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэл, төслийн нийгмийн хамгааллын бодлого, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банкнаас хамтран дараах баримт бичиг боловсруулаад байна.

         “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийн байгаль орчин ба нийгмийн хамгааллын бодлого, менежментийн хүрээний холбогдох баримт бичгүүдийг хавсралтаас үзнэ үү.

ХАВСРАЛТ-1 ХАВСРАЛТ-2 ХАВСРАЛТ-3

“МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ БА ЛОГИСТИКИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХҮРЭЭ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх