Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халлаа

2014/10/14
ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халлаа

Монгол Улсын Авиогын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халсан тушаалыг Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр гаргасан байна.

С.Энх-Амгалан нь өөрийн хүү Э.Ганхүүд сургалтын төлбөр 59000 ам.доллар гаргуулан авсан, мөн хүүгийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн Иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулахаар шинэчилсэн дүрмийн найруулгын төсөл боловсруулж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж, ийнхүү ажлаас халах шийдвэр гаргажээ.

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх