Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Зам, тээврийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.

2021/10/11

        Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын хэмжээнд   “Зам, тээврийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг Хүний эрхийн үндэсний комисс болон Жендэрийн үндэсний хороотой хамтран 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулав.

         Сургалт хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид “Зам, тээврийн салбарт хүний эрхийг хангах, хамгаалах асуудал” сэдвээр, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүн Ц.Одгэрэл “Жендэрийн бодлогын баримт бичгийн ач холбогдол, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлж, харилцан санал солилцож ажилласан байна. Мөн ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням “Зам, тээврийн салбар дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” -ын талаар хэлэлцүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Зам, тээврийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх